Нийгмийн

"Чингис хаан" банк ЭМДЕГ-т 27.8 тэрбумыг төлөх ёстойг баталгаажууллаа

Өнөөдөр буюу энэ сарын 23-нд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, “Чингисхаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагч буюу "Чингис хаан" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Дээд шүүх хянан хэлэлцлээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Тодруулбал, "Чингис хаан" банкыг ЭМДЕГ-т 27.8 тэрбумыг төлөх ёстой гэсэн эцсийн шийдвэр гаргалаа.

ЭМДЕГ тус банкнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн 27.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар өнгөрсөн жил Иргэний хэргийн шүүхэд хандсан.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг мөнгийг “Чингис хаан банк” ЭМДЕГ-т өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан боловч “Чингис хаан банк” гомдол гаргаж, ЭМДЕГ-ыг шүүхэд өгснөөр асуудал Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр болсон нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button