НИЙГЭМ

Эмгэнэл: Хоёр өдөр дараалан барилга дээр хүний амь эрсэдлээ

Урин зун ирж, улс төрийн бужигнаан намдлаа гэвч хүний амь хоёр өдөр дараалан эрсэдлээ. Хоёулаа Хан-Уул дүүрэгт, шинээр баригдаж буй барилгын талбай дээр.

Өчигдрийн тухайд "Хүннү-2222" хотхоны дэргэд баригдаж байсан барилгын кран унаж, 20 ба 36 настай хоёр эрэгтэй дарагдан нас барсан. Краныг тэгш газар байршуулаагүйгээс сууринаасаа 50 см орчим зайнд гулссан нь ийм осол гарах шалтгаан болсон гэж урьдчилсан байдлаар МХЕГ-ын байцаагчид үзээд байгаа юм.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд ар гэр, тухайн барилгын компани, салбарын удирдлагууд, мэдээлэл хүлээж авсан олон нийтийн цочирдол намжаагүй байна.

Гэтэл өнөө орой мөн Хан-Уул дүүргийн 17-р хороонд, "Эко констракшн" ХХК-ийн барьж байсан барилгын зургаан давхраас өргүүрийн хамт хоёр хүн уналаа. Нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөө нь ГССҮТ-д яаралтай хүргэгдэж, эмнэлгийн тусламж авч байна.

Хэргийн газрын гадаах дүр зураг өчигдрийнхтэй ижил. Мэдээг дуулаад ирсэн, шоконд орсон, гашуудсан ар гэрийнхнийг хэргийн газар луу нэвтрүүлэхгүй хэмээнэ. Хаанаас, хэнээс юу болсныг асуухаа мэдэхгүй бүлтгэнэх аав ээж, ах дүү нар.

Ер энэ зун барилгын салбар хамгийн хүндийг туулахаар байгаа. Барилгын материал, тэр дундаа цементийн үнэ огцом өссөн. Цемент өөрөө хэл амны бай болоод удаж буй. Үндэсний үйлдвэрлэгчид нь Хөгжлийн банкны дуулианаар чичлүүлж, нэг үйлдвэр нь өмчлөлөө цуцлуулан төрийн мэдэлд очоод буй.

Яг барилга барьдаг ид улирал нь эхлэхэд гурван ч хүн нас барчхаад байна. Барилгын салбарын нөхцөл байдал энэ хүрэхэд нөлөөлсөн төрийн өндөрлөгүүд, шийдвэр гаргагчид, олон нийтийн тэргүүлэх хэсгүүд сигнал аваасай. Шат шатандаа сэрэмжтэй ажиллаасай. Мөн энэ салбарт чиглэсэн богино хугацааны бодлого авч, хэрэгжүүлээсэй гэсэн бодол төрж байна.

Цаг бусаар тэнгэрт дэвшсэн тэдэнд эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасанхүү
Баасанхүү
2022-06-23 21:51

Ивий дээ.Ямар ч хэцүү юм бэ дээ

Зочин
Зочин
2022-06-23 22:42

анхаар�##� болгоомжоо битгий сулруулаасай дахиж хүний бүү эрсдээсэй ш�##�г�##�таа хийгээчээ

Зочин
Зочин
2022-06-23 23:36

Амьдрах гээд л ядаж явсан хүмүүс Яасан ч харамс�##�тай юмдээ ????????????

Зочин
Зочин
2022-06-24 11:10

Монголчууд хэзээнээс барилга барьдаг болчвоо.

Холбоотой мэдээ

Back to top button