ДЭЛХИЙ

“Nike” компани ОХУ-аас бүрмөсөн гарахаар боллоо

1994 онд Москвад анхны дэлгүүрээ нээж байсан америкийн спорт хувцас, барааны “Nike” компани Оросын зах зээлээс бүрмөсөн гарахаар боллоо. Тус компани үйл ажиллагаагаа гурван сар түр зогсоосны дараа ийнхүү холбогдох шийдвэр гаргажээ.

“Nike” компанийн вэбсайтын орос хэл дээрх хувилбар дээр “Nike Inc. Оросын зах зээлээс гарах шийдвэр гаргалаа. Үүний үр дүнд “nike.com” болон “Nike” гар утасны аппликэйшн ОХУ-ын нутаг дэвсгэрт ажиллах боломжгүй болно. Мөн ОХУ-ын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хаасан байсан салбар дэлгүүрүүдийн үйл ажиллагааг ч бүрэн зогсоож байгааг мэдэгдэж байна” хэмээн нийтэлжээ.

Тавдугаар сарын сүүлээр “Nike” компани ОХУ дахь америкийн жижиглэн худалдааны хамгийн том моно-брэнд сүлжээг эзэмшдэг “Inventive Retail Group” /IRG/ компанитай байгуулсан франчайзын гэрээгээ сунгаагүй юм. “Nike” компани гэрээнээс татгалзсан шалтгаанаа ОХУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг зохион байгуулж чадахгүй байгаатай холбон тайлбарласан.

Сонирхуулахад, Их Британийн хувцас үйлдвэрлэгч “Marks & Spencer” компани мөн 17 жил ОХУ-д үйл ажиллагаагаа явуулсны эцэст тус улсаас бүрмөсөн гарах шийдвэрээ гаргаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button