ДЭЛХИЙ

Европын Холбоо Украин, Молдавт холбоонд элсэх нэр дэвшигчийн статус олголоо

Европын Холбооны удирдагчид Украин, Молдавт тус холбооны гишүүнчлэлд нэр дэвшигчийн статус олгохыг хүлээн зөвшөөрсөн талаар тус холбооны зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгдлээ.

“Нэгдсэн тохиролцоонд хүрлээ. Европын Комисс Украин, Молдав улсад Европын Холбооны гишүүн улс болох нэр дэвшигчийн статус олгохоор дөнгөж сая шийдвэр гаргалаа. Энэ бол түүхэн мөч” хэмээн Шарль Мишель “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

Европын Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар Брюссель хотноо хоёр өдрийн турш хуралдсан. Эл дээд хэмжээний уулзалтын эхэнд оролцогчид Европын Комиссын зөвлөмжийг дэмжжээ.

Украины хувьд ОХУ тус улс руу довтолсны дараахан буюу хоёрдугаар сарын 28-нд Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасан. Харин Молдавын хувьд гуравдугаар сарын 3-нд хүсэлтээ илгээсэн.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг сайшааж, “Украин-Европын Холбооны харилцааг онцгой, түүхэн түүхэн цаг мөч” хэмээн нэрлэж, дэмжлэг үзүүлж саналаа өгсөн Европын Холбооны удирдагчдад талархал илэрхийллээ.

Гүрж улсын хувьд мөн энэ сарын 3-нд Европын Ххолбоонд гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан ч Европын Комисс өнгөрсөн долоо хоногт тус улсын баримт бичгүүдийг сүүлд дахин шалгана хэмээн мэдэгдсэн.

Европын Холбоонд нэр дэвшигч улс орнууд эвсэлд элсэхийн тулд шударга ёс, авлигатай тэмцэх механизм, хууль дээдлэх зэрэг тодорхой шаардлагыг хангасан байх ёстой.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button