Сурвалжилга, Нийтлэл

ТОЙМ: Барилгын талбайд гурван амь эрсдэж, УИХ-ын гишүүд тойрог руугаа "хөөгдсөн" долоо хоног

Eguur.mn сайтын сэтгүүлч М.Тэнгис, Х.Умаахан нар өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

НЭГ: Хоёр өдөр дараалан барилгын талбай дээр хүний амь эрсэдлээ

Энэ долоо хоногт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын талбай дээр гурван хүний амь эрсэдлээ. Эхлээд пүрэв гарагт, "Номинреалтор" ХХК-ийн захиалга бүхий барилгын ажлын үеэр кран унаж, 20 ба 36 настай хоёр иргэн дарагдан нас барсан. Харин яг маргааш нь, мөн эл дүүрэгт, "Экоконстракшн" ХХК-ийн захиалгаар баригдаж байсан барилгын зургаан давхраас өргүүрийн хамт хоёр хүн уналаа. Нэг нь амиа алдсан бол нөгөө нь өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Урин зун ирж, барилгын салбар ид бужигнахын эхлэл дээр ийн хоёр өдрийн дотор гурван хүн цаг бусаар тэнгэрт хальчихлаа. МХЕГ-аас цар тахлын хоёр жилд барилгын компаниудын стандарт, аюулгүй ажиллагаанд тавих хяналт, шалгалтыг зогсоосон тухайгаа мэдэгдсэн. Мөн барилгын материалын үнэ өсөж, эдийн засаг хүндэрсэн энэ нөхцөлд хамгийн хүндийг энэ салбарынхан л үүрэхээр буй.


ХОЁР: Ходоод нь задарсан цэргийн ар гэр албаныхны тайлбарт эргэлзсээр байна

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Урьдчилсан байдлаар түүний ходоод нь 14 см задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан аж. Мөн тэрбээр цэрэгт явахдаа ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй байсан учраас ар гэрийн зүгээс гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм.

Харин цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд хоёр камер нь засвартай байсан хэмээн мэдээлсэн. Нөгөө талдаа цэргийн ангийн удирдлагууд ямар нэг дэг байгаагүй хэмээж буй. Нас барсан цэргийн шүүх шинжмлгээний хариу яаралтайгаар 14 хоногийн дараа гарна.


ГУРАВ: "Чингис хаан" музейн шинэ чимэглэл дахин маргаан дагууллаа

"Байгалийн түүхийн музейн барилгыг нураана", "Нураахгүй" гэсэн маргаанаас хойш л олны анхаарлын төвд байсаар ирсэн "Чингис хаан" музей дахин сэдэв болов. Музейн гаднах чимэглэлд Монголын түүхэн дэх таван их хааны тамгыг байршуулсан. Энэ нь олон нийтэд хятад ханз, урд зүгийн бэлгэдэл дүрслэл, хэмжээсийн алдаа зэрэг өнцгүүдээр ихээхэн шүүмжлүүлэв.

Харин тамганы ерөнхий зохиогчоор ажилласан, Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч асан, зураач Б.Төмөрбаатартай ярилцахад "Монголчууд тэгш хэмтэй зүйл харсаар дасчихаж, бид юуг ч алдаагүй" хэмээсэн нь анхаарал татсан юм.

Тодруулбал, тамганы хийцийг тамга судлаач болон түүхч эрдэмтдийн зөвлөлөөр хэд хэдэн удаа хэлэлцүүлж, баталгаажуулжээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар ч орж, батлагдсан байна. "Зөвхөн баримтад тулгуурлана" гэсэн зарчим барьж ажилласан тул Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон археологийн олдворуудад суурилж, тамганы дүрслэл, хийц загварыг гаргажээ. Мөн тамгануудыг багана бүрийн дээр, харалдаа байршуулсан нь энэ болохоос ямар нэг хэмжээс алдсан зүйлгүй гэдгийг хэлж байлаа.


ДӨРӨВ: Орон орны тамирчид "Улаанбаатар их дуулга-2022"-т оролцож байна

"Улаанбаатар их дуулга" тэмцээн хоёр дахь өдрөө өрнөж байна. Тус тэмцээнд зодоглохоор 30 орны 200 гаруй шигшмэл тамирчид хүрэлцэн ирсэн Тэгвэл тэдний дундаас Израилын жүдогийн шигшээ багийн тамирчин Петер Палтчик гудамжинд явсан өвгөнд тусалж, цамцаа тайлан, хамт хоололсон нь олны анхаарлыг татав

Петер Палтчикийн хувьд -100 кг-д барилдана. Токиогийн олимпоос багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Европын аварга жүдоч. “World masters”-ын хүрэл, Их дуулгын хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээний дөрвөн алт, хоёр хүрэл медальтай. Харин сайхан сэтгэлээр хүнд тулснаа ийнхүү ярив.

Тэрбээр “Би бусдын анхаарлыг татаж, таалагдах, хандалтын төлөө монгол хүнд туслаагүй. Зүгээр л туслахыг хүссэн. Миний зураг цахим орчинд цацагдана, намайг тусласныг хүмүүс мэднэ гэж ёстой төсөөлөөгүй. Монголчууд төдийгүй олон орны хүмүүс над руу захидал илгээн, талархаж буйгаа илэрхийлсээр байна. “Улаанбаатарын Их дуулгаас медаль хүртэн, “Баярлалаа” гэж хэлэн, урам хайрлаж буй монголчуудын халуун сэтгэлийг амжилтаар хариулмаар байна” хэмээн ярив.

Улаанбаатар их дуулга тэмцээний гал гарсан барилдааны дүнг манай сайтаас уншаарай.


ТАВ: УИХ-ын гишүүд ҮХНӨ-ийг сурталчилж, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр "хөгөө чирэв"

УИХ үүний өмнөх долоо хоногт Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, адал баялаг байсан. Харин эцэслэн баталж амжилгүй, долоо хоног завсарлалаа.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гишүүд тойрогтоо ажиллан сурталчлах хүрээнд УИХ-ын чуулган долоо хоногийн завсарлага авсан. Энэ үеэр Төрийн ордон эзгүйрч, УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд сонгогчдоосоо банга хүртлээ.

Мэдээлэл өгөхөд, МАН-ын эрх баригчид Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах тухай багагүй хугацаанд бодож, төлөвлөсөн. Энэ процессыг зун өрнүүлэхээр байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгаар дэмжүүлэхийн тулд гишүүдийг ийн тойрог, тойрог руу нь "хөөв".

Улс төр намжмал энэ үес Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал Л.Наранбаатар ажилдаа ирэхгүй долоо хонож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Засгийн газрын хамаарал бүхий хүмүүс албан тушаал авлаа. Төр хамгийн муу менежер гэдгийг Хөгжлийн банкны дуулианаар хувийн хэвшлээс төрд шилжээд буй энэ хоёр үйлдвэрийн дүр зураг харуулав.


ЗУРГАА: Үнийн "галзуурал"-ыг цемент түүчээлж байна

Цар тахлын нөлөөгөөр хоёр, гурван жил нам зогсож, алдагдал хүлээсэн барилгын компаниуд, царцсан бүтээн байгуулалтын ажлууд хавар болж, цар тахал хумигдаж эхэлсэн энэ үед сэргэх гэж байна. Гэтэл яг бүтээн байгуулалт өрнөдөг улирал эхлэхтэй зэрэгцээд барилгын хамгийн гол түүхий эд болох цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн нь хүнд цохилт болоод байна.

Тодруулбал, манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг бөгөөд жилийн хэрэгцээний цементийг хоёр дахин хангахуйц цементийг дотоодын дөрвөн үйлдвэр хангаж байгааг албаныхан мэдээлдэг. Тэд цементийн үнээ дараах байдлаар нэмжээ.

  • "Мөнхийн баян гал" - 16 хувь
  • Хөтөлийн цементийн үйлдвэр - 24 хувь
  • МАК - 26 хувь
  • "Монцемент" - 28 хувиар тус тус өсжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 25, 2022 10:29

Хүний амь эрсэдсэн нь хичнээн харамс�##�тай вэ

Зочин
Зочин
6 сар 25, 2022 10:30

Барилгын компаниуд хариуцлагатай бна уу

Зочин
Зочин
6 сар 25, 2022 11:15

Цементээ дотоодооо үйлдвэрлэж бгаа нь маш сайн хэрэг ч гэлэээ зоргоорооо үнэээ нэмэээд байв�##� ямар хэрэг байх уу дэээ

Зочин
Зочин
6 сар 25, 2022 11:16

Бүх оролцогчиддооо амжилт хүсий

Зочин
Зочин
6 сар 25, 2022 11:17

gishvvvd toirigtooo yu hiiv. Nileed ban hvrtev shiw

Зочин
Зочин
6 сар 25, 2022 11:17

Ene Tim medeell ih goe ymaa

Зочин
Зочин
6 сар 25, 2022 12:52

Зандан тойрогоосоо хөөгдөх шахав

Холбоотой мэдээ

Back to top button