Ярилцлага

Галт удган Д.Цэцэгжаргал: Удмын мэдээлэл сайтай хүн амьдралд арга эвээ олоод, ажрахгүй явчихдаг

Галт удган, рейкийн мастер багш, бариа засалч Д.Цэцэгжаргалтай ярилцлаа. ЗХУ-ын Ленинград хотноо кино инженерийн дээд сургууль, ОХУ-ын Москва хотноо “Дружба народов” их сургууль, АНУ-ын Macalester коллежийг тус тус дүүргэсэн кино  инженер мэргэжилтэй, орос, англи хэл эзэмшсэн. Гэвч тэр бариа засал, бясалгал, бөөгийн шашны зан үйлд хөтлөгдөн амьдралынхаа хорь гаруй жилийг эл үйлдээ зориулж явна.

-ХҮМҮҮС БАРИАЧ ХИЙХЭД ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮН БАЙЖ, НӨХРИЙНХӨӨ НЭР СҮРИЙГ ГУТААЛАА ГЭДЭГ БАЙСАН-

-Таныг кино инженер, орос англи хэлтэй гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Харин бариа засалч, бясалгалын багш, удган гэдгээр маш олон хүн мэднэ, нийгмийн сүлжээнд олноороо дагаж сүсэглэж явдаг. Энэ зам руу орсон түүхээс яриагаа эхэлье?

-Их энгийн түүхтэй. Би өөрөө бариа хийлгэх их дуртай. Гадаадын орнуудаар ч их явна, очсон газар бүртээ бариа, массаж хийлгэж, тэрийгээ өөрөө ихээхэн сонирхоно. Бариулж суухдаа энд ингээд дарахаар, илэхээр ийм мэдрэмж төрдөг юм байна гэх мэтээр өөртөө мэдлэг цуглуулдаг байлаа. Миний хань тухайн үед аялал жуулчлалын салбарт ажилладаг байсан болохоор ажилд туслан хөтөч хийж, жуулчинд их явна. Замд хэн нэгэн өвдөхөөр барина. Тэр тоолон хүмүүс ямар гоё болчихвоо, өвдөхөө больчихлоо гэнэ. Нэг удаа Бельгийн групп жуулчид ирсэн чинь бүгд ханиадтай. Хөдөө ямар ч арга байхгүй болохооор нөгөө хэдийг эмчилвээ. Татлага, утлага, бариа засал, массаж хийсээр хэдхэн хоногт бүгд эдгэрлээ. Групп жуулчид маань буцах болж оройн зоогт уриж, талархсан сэтгэлээ илэрхийлсэн. Тэр орой,  бид нар олон жил аялсан ч чам шиг ийм мэргэжлийн өндөр түвшний хөтөчтэй таарч байсангүй. Чи эмч мэргэжлийг давхар эзэмшсэн үү гэж асуусан. Би тэгэхэд сонирхож хийдэг гэхэд “Чи өөрийгөө эмч гэж бодоход болно” гэсэн. Тэгээд би бодлоо л доо. Нээрээ л миний сонирхож хийж буй ажил хүнд тус болоод байгаа юм чинь илүү мэдлэгтэй болъё гээд бариа заслаар сурч, гэрчилгээ диплом авсан. Эндээс л би мэргэжлээ орхиж, эмчилгээ, бясалгал, далд ертөнц судлах зам руу орчихсон юм даа. Бариа засал, бясалгал руу бараг зэрэг орсон. Одоо бол өөрийн гурван чадамж дээрээ үндэслэн заслын арга боловсруулж, далд ертөнцийн үйлийг хийж байна. Энэ бол хувь хүн өөрийн онцгой чадамжууд дээр суурилан дадлагажиж сурдаг ажил шүү дээ. Хориод жил өнгөрчээ.

-Өнгөрсөн хугацаанд та маш олон хүнд хүрч үйлчилсэн байх даа...?

-Тэгэлгүй яахав. 20 жил гэдэг чинь их хугацаа шүү дээ, миний дүү. Залуу байхдаа үнэхээр уйгагүй ажилласан. Шөнөдөө 5-6 цаг л унтдаг байсан. Орой болтол ажиллаад өглөө эрт хүн авна. Завсар чөлөө гарвал уншиж, судлах ажлаа хийнэ. Эхэндээ гэрээр нь очиж үйлчилгээ үзүүлдэг байсан. Арваад жил бариа засал, бясалгалынхаа хэмжээнд заслын үйл хийсэн. Тэр үед бараг хүн болгон удмын бариач уу гэж асууна. Үнэхээр миний мэдэхээр тийм хүн байгаагүй, дээрээс  нь би өөрөө сүсэг бишрэлгүй, амьдралдаа лам, бөө дээр очиж үзээгүй хүн байлаа шүү дээ. Бариа заслынхаа ажилд их дуртай. Ямар сайндаа манай найзууд “Цэцгээ чи кино инженер, англи, орос хэлтэй боловсролтой хүн байж бариа хийж, бясалгал заагаад яваад байж болох уу, нөхрийнхөө нэр төрийг бодооч” гэнэ. Тэгсэн ч би хийсээр л байсан. Яагаад гэхээр би хүмүүсийг эдгээгээд байсан. Тэр нь надад үнэхээр сайхан кайфтай, тохиолдол бүрээсээ урам орж, улам ихийг судалж, суралцаж байсан. Аргаа бараад л над дээр ирсэн байдаг. Нүдэн дээр хөл дээрээ босч, хэдхэн эмчилгээний дараа нүдний хялар хүртэл засарч байсан.

-Галт удган гэдэг нь ямар учиртай вэ. Та энэ ажлыг хэрхэн эхэлсэн бол?

-Бас л арваад жил болж. Галт удган гэдэг нь бөөгийн дээд тэнгэрээс өгдөг нэр. Улаач бөөгийнхөө хүч чадлыг бүрэн эзэмшиж, үйл хийж эхлэхэд онгод тэнгэрүүд нь хүлээн зөвшөөрвөл галт удган, зайран, бөө зэрэг нэр хайрладаг. Намайг тэд тоож, шид юугаа хайрлаж эхэллээ гэсэн үг. 

-Лам, бөө дээр ч очиж үзээгүй шүтлэггүй хүн байлаа гэж та түрүүн ярьж байсан. Гэтэл Галт Удган гэх том нэрийг авч үйл хийж явна. Энэ түүхээсээ бас хуваалцаж болох уу? 

-Би удган болоогүй байхдаа заримдаа өөрийгөө их гайхдаг байсан. Яагаад гэхээр нэг хүнд  3-7 удаа, 5-10 удаа бариа засал хийнэ. Тэр хооронд нөгөө хүн чинь өвчин хууч, ахуй амьдрал, болж бүтэхгүй байгаа бүхнээ л ярьж, би сонсоод л бариагаа хийнэ. Тэгээд хүнээ ярьж дуусангуут би өөрийн мэдэлгүй асуудлынх нь шалтгаануудыг тоочиж бас зөвлөгөө өгөөд байсан.  Бүр цаанаасаа өөрөө ч мэдэлгүйгээр шүү. Тэр үед хүний биеийн анатоми, хүн судлалын ном их уншина. Завсар зайгаар нь номоо уншихад үйлчлүүлэгчид хэлж ярьж байсан зүйлийг биччихсэн байдаг байж билээ. Тэгээд хөөх би яг зөв хэлж гээд гайхна. Иймэрхүү байдлаар нэг хэсэг явж байгаад онгод тэнгэрээ авсан. Бөөгийн уламжлалт мэдлэг ухааныг анагаах ухаантай эвцэлдүүлж, орчин үетэй таацуулж хийхийн тулд онгод тэнгэр улаачийнхаа оюун ухааныг ашигладаг юм байна. Тэгэхээр намайг уншиж судлахаас өмнө онгодуудад бүх мэдээлэл байгаа учраас надаар хэлүүлж байж л дээ. Ингэж өвөг дээдэс улаачтайгаа хамт орчин цагт суралцдагийг ойлгосон.

-Яг албан ёсоор хэц хэнгэргээ дэлдэж, хуяг дуулгаа өмссөн нь...? 

-Нилээд дээрээс л бөө нар “Бөө болох гэж шамдаад хэрэггүй ээ. Угаасаа онгод тэнгэртэйгээ аль эрт холбогдоод зан үйлээ хийгээд эхэлчихэж” гэж хэлдэг байсан. Сүүлдээ нэг том бөө онгод гэдэг хүн шиг баярлана, гомдоно, хуяг дуулга өмсөж хэц хэнгэргээ дэлдвэл чамд ямар их баярлах бол гэж хэлсэн. Тэгээд л буурал дээдсүүдээ баярлуулж, бас бөөгийн зан үйлийг ашиглаж улам  хүчтэй болж яагаад болохгүй гэж гэнэт шийдээд зан үйлийг гүйцэтгэж  албан ёсоор залсан даа. Нээрээ л хүн юм чинь би баярлуулья, тэд ч надад ид шидээ илүү өгнө гэж бодсон. Яг үнэндээ би шидэнд дурлаад бөө болчихсон. Бүр багаасаа далд ертөнцийг сонирхон судалсан. Албан ёсоор аваад эхэлсэн чинь миний чадал санаанд багтамгүй нэмэгдсэн. Олон хоног явж хийдэг байсан барианы үр дүн хэдхэн минутын дотор гарах болсон. Одоо би ганцхан цагийн дотор засал, бариагаа хийгээд удмын мэдээллийг нь уншаад өгчихдөг.  Бөөгийн хүч чадал, бясалгалын багш, бариа засалчийнхаа чадамжаар бүх үйлүүдээ нэг цаг ажиллахад хангалттай гүйцэтгэж, ямар ч өвчтэй хүн ирсэн магнай нь тэнийж, баяр хөөр болж, инээгээд гардаг.

- Та өөрөө л мэддэггүй байсан болохоос биш таны удамд онгод тэнгэр байсан гэсэн үг үү?

 - Яг үнэн. Би өөрөө л ухаж ойлгохгүй явж л дээ.  Энэ замбативд тохиолдлын учрал гэж байдаггүй. Айлуудаар явж үйлчилдэг байхдаа нэг том айлд  очлоо. Ах дүү амраг садан гээд нэлээд хүн цуглуулчхаж, өдөржин л ажиллалаа. Тэнд нэг үзмэрч хүн ирж, надаар бариа хийлгэлээ. Маргааш нь ирсэн нөгөө айл надад мөргөх нь холгүй л үйлчлээд, гайхаад л сууж байлаа. Гэтэл нөгөө айлын маань хүн “Эгчээ өчигдрийн тэр хүн их мундаг үзэж хардаг юм. Тэр хүн таныг шүтсэн. Та нар яаж ийм мундаг хүн олоо вэ гэсэн” гэж байна. Маргааш нь тэр хүнтэй тааралдлаа. Тэгсэн танай удамд таван үе тасарсан байсан бөөгийн чадамж, эмчлэх арга ухааныг та дайчин чанараараа гаргаж иржээ. Та хүчирхэг хүн байна. Би танаар бариулаад л сайхан болсон. Энэ үг надад бас дахин хүч өгсөн. Үнэхээр би нээчихсэн юм бол уламжлалт ёсоор залчихья, илүү хүчтэй болъё гэж бодсон доо.

-ҮЙЛИЙН ҮР ГЭХЭЭР ХҮМҮҮС МУУГААР БОДООД БАЙДАГ-

-Та дурлаад байсан ид шидээ өдөр бүр мэдэрдэг үү?

-3-10 хоног барьж гардаг байсан барианы үр дүнгээ хэдхэн минутын дотор харж эхэлсэн.  Засах чадамж маш өндөр болсон. Би ямар ч хүнтэй нэг л цаг ажилладаг. 30 минут яриа хийж, удмын бүх мэдээлэл, өвчин хууч, тохиолдоод буй асуудлуудыг тодорхойлно, засна бас бариа засал хамт хийнэ. Цагийн дотор нүдэн дээр хүний харц сэргэж, өвчин зовиураасаа салж, амьдралдаа гарц, шийдэл олж авахыг харах үнэхээр сайхан. Одоо ч гэсэн далд ертөнц, миний өвөг дээдсийн онгодууд надтай хамт таньтай ярилцаж суугаа шүү дээ. 

-Сонирхолтой юм аа. Тэгэхээр засал гэж юуг хэлдэг вэ. Үнэндээ бид нарын ихэнх нь товч тодорхой ойлголтгүй, амьдралдаа ямар нэг таагүй асуудал үүсэхээр лам, бөөд оччихвол арай дээрдэнэ гэж ойлгодог?  

-Лам, бөө, удган хэн нь ч бай хийж байгаа засал гэдэг таны удмын таагүй мэдээллүүд буюу үйлийн үр таны амьдрал хэрхэн муугаар нөлөөлж буйг оношилж улмаар засч залруулж, сайн сайхан мэдэээлэл, үйлдлээр нь таныг дүүргэх зорилготой. Бүр тодорхой яривал хүнд хоёр төрлийн бие бий. Эхийн улаан дусал, эцгийн цагаан дусал гэх эр эм хоёрын дусал нэгдэж байж бидний уурагт бие бүрддэг, Чиний өөрийн авч ирсэн сүнсэн бие уурагт биеийг амилуулдаг. Уурагт биеийн гадуур хажуу тийш гараа алдлах, дээшээ хоёр гараа хавсран өргөх тэр хэмжээст бидний сэтгэл бие бий. Орчин үед аура, гэрлэн бие гэх болсон. Би бол сэтгэл бие гэж ярьдаг. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй энэ биед удмын мэдээлэл, урд төрөлдөө хийсэн үйлийн үрээр эвдэрч, сэвтэж, гэмтснээр уурагт нь бие нь өвдөх, ахуй амьдрал нь доройтож ирдэг. Энэ сэтгэл биеийг засч, дүүргэж, удмын муу муухай мэдээлэл муу үйлийн үрийг зайлуулснаар зам мөр тэгширч, заяа буян дэлгэрдэг.

-Муу үйлийн үр гэлээ. Сайн үйлийн үр гэж бас  байх нь?

-Үйлийн үр гэхээр хүмүүс муугаар бодоод байдаг. Үйлийн үр гэдэг чинь манай, танай удмынхны урд төрөлдөө хийсэн үйлийн мэдээлэл. Сайн юм хийсэн бол сайн үйлийн үр ирнэ. Муу юм хийсэн бол муу үйлийн үр ирнэ. Тэрийгээ бид эдэлнэ. Өнөөдрийн бидний ярьж хэлж, үйлдэл бүхэн үйлийнхээ үрийг бичээд явж буй хэрэг. Хүн өөрөө үйл үйлдлээрээ энерги үйлдвэрлэлийн том цөм. Энэ цөмөөсөө та ямар эрчим энерги ялгаруулж амьдарна, дараа нь тэрийгээ буцаагаад 4-5 дахин өсгөж буцааж авна. Эхийн улаан дусал гэдэг нь ээжийн удмын талтай холбоотой 15 үеийн мэдээлэл, эцгийн цагаан дусал гэдэг нь  аавын удмын ясан талын 15 үеийн мэдээлэл, чиний өөрийн урьд нь хэдэн удаа хүн болж төрж ямар үйл хийж явсны мэдээлэл гээд ийм гурван юман дээр үйлийн үр байна. Шинжлэх ухаан, анагаах ухаанд удмын мэдээлэл бодитой байдаг гэдгийг баталчихсан хэдий ч удам, генийн мэдээлэл дээр хэрхэн яаж ажиллах, нөлөөлөх талаар одоо хүртэл тодорхой болгоогүй. Тэгэхээр далд ертөнцийг судалж мэдсэн, далд ертөнцтэй харилцдаг бөө, удган, лам нар энд ажиллаж, удмын мэдээлэлд нөлөөлж өөр өөрийнхөө чадамжаар ажиллаж байна. Үйлийн мэдээлэл гарт баригдаж нүдэнд харагдахгүй сэтгэл бие, сүнсэн бие, эрчим биед бичээтэй байдаг, түүнийг нь бид тайлж уншиж мэдээлэл дамжуулдаг гээд ойлгочиход болно доо. 

-Хүн 15 удаа төрдөг гэсэн үг үү? 

-15 удаа хүний төрлийг авсны дараа гэгээрдэг. Гэгээрэх гэдэг нь  чи дахиж төрөхгүй, дахиж үхэхгүй мөнхийн сүнсний амьдралд шилжихийг хэлнэ. Өөрөөр хэлбэл онгод тэнгэр болно гэсэн үг. Далдын үйл хийж буй хүмүүс өнөөдөр тэр гэгээрсэн сүнс, онгод тэнгэр, сахиус сахиулын чадамжийг  ашиглаж байна. Тэд нараас миний махан  цусан талаараа өвлөгдсөн чадамж генд байна.  

-ЖИНХЭНЭ ОНГОД ТЭНГЭРЭЭ АВСАН БӨӨ ХАРААЛ ХИЙДЭГГҮЙ-

Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

-Сэтгэл бие дээрх хүний үйлийн үр буюу удмын мэдээлэл нийтлэг шинж чанартай байх уу эсвэл хүн хүн дээр өөр үү?

-Нийтлэг гэж ойлгох боломжтой. Танай удмынхан ямар өвчнөөр өвддөг байсан, ямар эрчим өөрөөсөө гаргаж байсан, үг хэлээрээ юуг хэлж, үйлдлээрээ тэд юу бүтээсэн тэр бүхэн өнөөдрийн чам дээр гарна. Өвдөж, зовж, ааш аяг нь эвдэрч, ажил үйлс нь доройтож явбал чи удмынхаа муу мэдээллийг идэвхжүүлчихжээ. Тийм учраас чи өөрөөсөө муу эрчим гаргаж таталцлын хуулизар гаднаас бүх муу юмыг авч байна. Тэгэхээр чи өөр шигээ л хүнтэй таарна, тийм л хүнтэй нөхөрлөнө. Чи хүнд таалагдахгүй. Чамтай хүмүүс муухай харьцана. Болох, бүтэхгүй юм руу өөрийн мэдэлгүй яваад орчихно. Харин танай удмын сайн мэдээлэл идэвхтэй байх аваас чи сайн хүнтэй учирч, эргэн тойрны бүх хүмүүст таалагдана, хүн чамд тусална, дэмжинэ, хамтарч ажиллана. Удмын чинь сайн мэдээлэл идэвхтэй байхад амьдрал дээр арга эвээ аятай сайн олж амьдрал ахуй хөглөгдөөд явчихдаг. Лам, бөө, удган, бясалгал байна уу эцсийн зорилго нь сэтгэл биеийг л норм хэмжээнд аваачиж удмын сайн мэдээлэл идэвхжүүлэхэд оршино. Өдөр тутам алхам бүрд амьдралд нөлөөлөөд буй удмын муу муухай мэдээллийг үйлчлэх хүрээний гадаа гаргаж унтаа байдалд оруулаад, сайн мэдээллийг идэвхжүүлээд өгчихөөр таны сайн сайхан үйл идэвхжээд амьдрал  ахуй, ажил төрөл тэгшрээд л ирнэ.

-Өнөөдөр хүмүүсийн сэтгэл биеийн норм бүгд алдагдсан уу. Бүрэн дүүрэн эвдрээгүй яваагүй тохиолдол олон уу?

-Эвдрээгүй нь цөөхөн дөө. Үүнийг би юу гэж хардаг вэ гэхээр нэгдүгээрт хүний итгэл үнэмшил муу байна, хоёрдугаар энэ талаар мэдлэг байхгүй болсон. Мэдлэггүй болохоор уурагт биеэ л тордоод байна. Гэтэл чиний ааш аяг, үг хэл, үйлдэл муухай болж сэтгэл бие чинь эвдрэн удмын алдаагаа давтаад явж байна. Уг нь бид нарт сонголт байдаг.  Чи зовоод зүдрээд явах уу, аль эсвэл өөрийнхөө алдааг засч сэтгэл дүүрэн, мөр тэгш явах уу. Мэдлэгтэй байж л хүн өөрийгөө торддог. Үгүй ядаж миний лайв постуудыг үзээрэй. Би хоёр ч ном гаргалаа. Өөрийнхөө ойлгосон, мэдсэн, чадсан бүхнээ та бүхэндээ янз бүрийн байдлаар өгч байна. Бясалгал хийгээд эхлэхээр л хүн далд биеэ ойлгож, тордоод эхэлдэг.

- Өнөөдөр бөөгийн уг удам аваагүй бүл айл ховор болжээ. Үүнийгээ дагаад маш олон бөө нар гарч ирж, засал ном хийж байна. Энэ зөв үү?  

-Өрөөсгөл талтай. Бөө болоод угаа залчихвал ид шидтэн болчихлоо гэж боддог. Бөө болсноос хойш ямар нэг засал хийхийг эхний гурван жил хориглодог, энэ бол өөртэйгээ ажиллах хугацаа. Чи онгод тэнгэртэйгээ яаж харьцах уу, чи өөрөө яриад байна уу, онгод чинь яриад байна уу гэх мэтээр өөрийгөө эхлээд засах ёстой. Өөрийгөө засаагүй байж хүн засна гэж юу байхав дээ. Өнөөдөр өмсгөл өмсөөд маргааш нь хүнд үйлчилж, удалгүй шавь авдаг л гэнэ. Би бол ийм юмыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр онгод тэнгэрийг буулгаж байхад сайн, муу олон сүнс ирдэг. Өөрийнхөө удмыг буулгаж байхад муу сүнсэнд дайруулах тохиолдол ч бий. Тэгэхээр өнөөдөр албин тийрэн, онгод тэнгэрээ ч ялгахгүй хүмүүс олон байна. Над дээр хориод бөө дээр очлоо, нэмэр болсонгүй гээд хүн ирж байсан. Би тэр хүнийг загнасан. Чамайг чамаас өөр хэн мэдэх юм бэ? Хайран цаг хугацаа биз дээ. Хэний тал яг өөрийн удмын онгод тэнгэрээ залж чадсан эсэхээ мэдэхгүй үйл хийгээд явж буй нь ч олон. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдөө болон ойр дотны хүмүүс буруудаад л ирвэл буруу зүйл залжээ л гэж ойлгох хэрэгтэй. Хараал жатга хийж, салгаж нийлүүлдэг л гэнэ. Жинхэнэ онгод тэнгэрээзөв залгасан бөө хараал жатга гэх муу үйл хийдэггүй.  Хараал жатга хийдэггүй, хариулдаггүй, шууд дардаг гэсэн үг. Муу үйлийг дарах хараал жатга гэж бий.  Үүнийг хүний сайн сайнхны төлөө муу үйлийг дарах  зорилгоор бөө өөрөө мэдэж хийнэ.

-Өнөөдөр нийгэм дээр хүмүүс бие биедээ хараал хийнэ гэж айлгадаг, нөгөө хүн нь тэрнээс нь эмээдэг, харддаг сэрддэг тохиолдлууд байдаг. Үнэхээр тийм зүйл байдаг юмуу?

-Нэгдүгээрт жинхэнэ онгод тэнгэрээ залсан бөө удган хүмүүс хараал, муу үйл хийдэггүй. Хийвэл удам судраа баллана гэсэн үг. Харин хийж  байвал буруу муу зүгийн сүнс залжээ гэж ойлгох хэрэгтэй. Тэрний үйл нь өөрт нь арав дахин нэмэгдэж ирнэ. Нөгөө талаас хүмүүс хараалыг лам, бөөгөөр зориуд хийдэг гэж ойлгодог. Гэтэл үнэн чанартаа хамгийн ойр дотны хүмүүс бие биедээ хийдэг. Хүн хамгийн ойрын хүндээ зүрх сэтгэлээсээ гомддог. Тэр гомдол, гомдсондоо зүрх сэтгэлээсээ хэлсэн үг, үйлдэл, өширхөл хараал болдог. Эхнэр нөхөр, төрсөн ах, эгч дүүс, эцэг эх үр хүүхэд гээд хамгийн ойрын харилцаанд энэ зүйл болж байдаг.

-Засрахгүй, дарагдахгүй муу зүйл, муу мэдээлэл гэж байх уу?

-Үйл хүрэх, хүрэхгүй нь янз бүр байдаг. Зарим хүмүүст бүр яг ингээд шууд газар дээрээ хүрнэ. Заримд нь арваад хоног, 2-3 сар болох жишээтэй. Энэ бол тухайн хүний сүнс сэрсэн байдал, итгэл үнэмшил холбоотой. Засрахгүй хүн гэж тун ховор доо. Тэгэхээр энд би хүмүүсийг мөн чанараа ойлгох ёстой гэж хэлмээр байна. Сүнснийхээ боловсролын түвшинг ахиулах гэж, удмынхаа мэдээлэл алдаагаа засах, сурах зүйлээ сурж өөрийнхөө сүнсний боловсролын түвшинг хөгжүүлэх аль эсвэл уруудуулах боломж нь яг энэ хүний төрөл авч буй энэ цаг үед л тохиодог. Бусад төрлүүдэд чи ямар үйл хийсэн яг тэрийгээ эдэлнэ. Далд ертөнцөд адилхан энд ямар үйл явдал болж байна тэнд тийм үйл явдал болж л байдаг. Одоо  бид нар яг үнэндээ дараа төрлийнхөө бэлтгэлээ базааж хэрэг. Урд төрлийнхөө алдааг засаад, сайхан юмаа сураад тэгэхэд чи дараагийн төрөлдөө одоо энэ амьдарч буйгаас илүү сайн сайхан амьдрах жишээтэй. Хэрвээ буруу зөрүү юм хийгээд уруудаад явбал одоогийн энэ амьдралаасаа илүү зовно, өшөө уруудана. Тэгэхээр чи зүгээр л өөрийгөө ол. Өөртэйгөө ажилла. Ингэх юм бол бүх юм хар аяндаа болоод ирдэг. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө олоод өөрөөсөө хайр гэрэл цацраадаг бол, бүх юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг ийм байдалд л бай. Юунд ч битгий шуна. 3 давхар хаустай байлаа гээд өдөр бүр нэг өрөөнд орж унтахгүй. Хүнд чинь амьсгалах агаар, уух ус, ороод унтчихдаг  нэг дээвэртэй юм хэрэгтэй ш тээ, яг үнэндээ. 

-Таны лайв дор маш олон хүн энэ бичлэгийг үзээд миний бие махьбод, ахуй амьдралд өөрчлөлт орлоо гэж бичдэг. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Бөөгийн ид шид гэж энэ шүү дээ. Энергийн ид шид, энергээр ажиллахад орон зайн хязгаар гэж байдаггүй. Лайв эхлэхэд 1500-2000 хүн ороод ирдэг. Энэ үйлийг хийхэд онгодууд тойроод оролцож, үзэж байгаа бүх хүнийг хамгаалж байдаг. Бөө болгоны бөөлөлт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр гэж үг бий. Миний арга барил бол шал өөр. Яагаад гэхээр би гурван чадамж дээр суурилсан өөрийн арга барилтай, дээрээс нь би маш олон жил уншиж, судалсан. Одоо над дээр янз бүрийн лам, бөө, үзмэрчид ирдэг.

-Сориод уу, зориод уу?

- Аль, аль нь бий. Үнэндээ өөрөө бусдад туслаад байдаг ч өөртөө тусалж чадахгүй хүн байдаг. Тийм хүмүүс ирнэ. Хэн нь ч байсан мэлмийтчихсэн, миний далд ертөнцийг хардаг. Зарим нь заслын дараа амьдралдаа би ийм олон онгод тэнгэр оролцдог засал үзэж байсангүй. Таны хажууд ирээд өөрөөсөө ичлээ гэдэг. Би хэлдэг, ичиж болохгүй, ингэж ярих хэрэггүй.  Бөө болгон өөр өөрийн арга барилтай, тэр аргаа л хөгжүүл, судал гэдэг. Маш их сурч хөдөлмөрлөж, уншиж судлах хэрэгтэй. Танд шавь орьё гэх хүмүүс бий. Зарим хүнд харахад амархан юмшиг санагдаж л дээ.

-Та шавьтай юу?

 -Уг удам онгодтой хүн уулзахад, засал ном хийж байхад шууд мэдэгддэг. Тэгээд уг авсан Америкт хэдэн шавь бий. Чиглүүлээд өгчихөд аялуулаад аваад явдаг улаач өөрөө зөв байх хэрэгтэй.

-Хүмүүс бид өөртөө бодит болон бодит бус маш их асуудлыг тээж амьдардаг. Таны яриаг сонсоод олон хүн хэрэгтэй, хэрэггүй ачаанаасаа салах байх аа?

-Жаахан л зүйлийг ойлгочиход хангалттай юм шүү дээ. Бид нар ээж аавынхаа хайрын бүтээгдэхүүн. Чи өөрөө хайрын бүтээгдэхүүн юм бол өөрөөсөө хайр гаргаж байх ёстой. Энэ чинь л чи хүн боллоо гэсэн үг. Ямар нэхэл дагал, амлалт үүрэг өгөхгүйгээр чи бүх юмыг хайрлаж чадаж байвал хүн болж байгаа нь тэр. Өөрөөсөө хайр л гаргаж байх юмбол чи буцаагаад хайр авна. Бид нар эцэг эхээ сонгодоггүй үйлийн үрд чинь тааруулж очдог. Ямар ах дүү, амраг садан, хань ижил, үр хүүхэдтйэ болох нь тохиолдлоор болдог эд биш. Замбативд амьдарна гэдэг чинь амьдрал хэмээх их сургуульд ирчхээд байгаа юм. Тэгэхээр эргэн тойрон болж байгаа үйл явдал, уулзаж учирч байгаа ойр дотны, гэр бүлийн хүмүүс чинь амьдрал гэдэг их сургуулийн чинь нэг ангийнхан. Бид нар ангийхныхаа гаргаж байгаа алдаа мадаг, үйлдэл энэ болгоноосоо харж өөрийнхөө алдааг засч сурах юмаа сурах ёстой. Гэтэл бид нар яадаг вэ эхнэр нөхрийнхөө нөхрийнхөө арга эвийг олох гээд л бөнжигнөөд байна. Аль эсхүл нөгөөдхөө өөрийнхөөрөө байлгах гэж атгах гээд л. Үүн дээр чинь л хэрүүл тэмцэл үл ойлголцол үүсдэг. Гэтэл бүр хэзээ ч би ханиа засч чадахгүй, манай нөхөр намайг өөрчилж чадахгүй. Тэгэхээр бүхнийг байгаагаар нь хүлээж аваад, өөрөө өөрийгөө л гоё байлга. Хүн хэрвээ өөрийгөө гоё байлгаж чадах юмбол бусдыг гоё байлгаж болдог байхгүй юу. Өөрөөсөө бүх юмыг эхэл. Эхлээд чи өөрийнхөө учрыг олчих. Тэгээд ойр дотынхоо хүмүүсийг байгаагаар нь хүлээж авчих. Цаашаагаа чи өөрөө өөрчлөгдөөд ирэхээр хүссэн хүсээгүй хань, үр хүүхэд, ойр дотны хүмүүс чамайг хараад өөрчлөгддөг байхгүй юу.  

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 10:24

Үнэхээр сайн зас�##�ч бөө шүү

Зочин
Зочин
2022-06-25 10:25

Энергийн хүч хязгааргүй олон онгод зэрэг зас�##� хийдэг гэж ярьсан нь та�##�агдлаа

Зочин
Зочин
2022-06-25 11:44

Түмэнд аз жарг�##� _ баяржарг�##� хайрг�##�ж байгаад, цаашид ч ийм их хязгааргүй буяан хийж буй Цэцэгжарг�##�даа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид тасаг, цех өөрч нэг байгууллагад ажиллаж байснаа санаж байна. Тухайлб�##�, , Оросод төгсөж ирсэн Батмөнх Туяа, Эрдэнэцэцэг, Цэцэгжарг�##� Төмөрбаатар гээд сайхан з�##�уучууд байсгыг бахархан харж явдаг байж билээ. Дээдсээс хайрласан оюун ухааны энэ их хүч чад�##� чинь улам улам бадран асч байхболтугай:,

Зочин
Зочин
2022-06-25 14:15
Reply to  Зочин

Энэ хүний утсыг өгөөч, хаана уулзаж болох вэ.

Зочин
Зочин
2022-06-25 18:11
Reply to  Зочин

99017620

Зочин
Зочин
2022-06-25 11:55

Уул усны ойр нь дээр ураг төрлийн хол нь дээр гэгчээр хара�##� муу юм ойроос байдаг юм билээ. Удмын ах дүүстэйгээ эвтэй хэт их зуур�##�дахгүй биеэ даасан байд�##�тай байх чух�##� юм байна лээ шүү. Өмнө нь мэддэггүй байж одоо бол их анхаарч харилцааг зохицуулдаг болсон. Бас үр хүүхдийнхээ амьдр�##�ыг сайнаар ерөөж чаддаггүй ахмадуудтай бас зөв харилцаа үүсгэж явахыг хичээж байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-06-25 12:19

Эрүүл энхийг хүсий

ЗЧН
ЗЧН
2022-06-25 12:28

яг л тийм дээ .үнэний зам мөр гэж энэ дээ гэж бодогдлоо. Уншиж суд�##�сан д�##�д ухамсар мөн чанар өөрийнхөө энэ ертөнцөд хүн болж ирсэн жинхэнэ утга учрыг гэгээрсэн хүний мэлмийгээр тольдож хэллээ та. Улам ихйг ухаж мэдэхэд тус�##�санд баярл�##�аа

Зочин
Зочин
2022-06-25 21:23

Буянтай хүн дээ

Зочин
Зочин
2022-06-26 08:16

ЭНЭ ҮЕД ҮЙЛИЙН ҮРЭЭРЭЭ ӨӨРӨӨ ИРЭХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ ХҮЙСИЙГ НЬ ӨӨРЧИЛДӨГ БОЛЖ ЭЦЭГ ЭХ НЬ. ЭЦЭГ ЭХЭЭ СОНГОДОГГҮЙ БИЗ ДЭЭ. ЭЦЭГ ЭХ НЬ ХҮЙСИЙ НЬ СОНГОДОГ БОЛЖ. БҮР ИХЭР БОЛГОХ СОНГОЛТ Ч ХИЙДЭГ БОЛЖ.....

Sereeter
Sereeter
2022-06-26 08:23

Mash ih hudulmur hicheel zutgel medleg sudalgaani ur dund hurimtlagdsan erch huchtei bolson saihan uhaalag aguu medremj burdsen deedsiin elch baina.Bishren hundetgej baina.Uulzah eruul ergue.

Зочин
Зочин
2022-06-26 09:05

Яаж холбогдох вэ

Зочин
Зочин
2022-06-26 09:06

Уулзмаар байна

Зочин
Зочин
2022-06-26 12:02

Нийгмээрээ мунхарсан хар �########� нар шүү энэ монголчууд
Удмын мэдээлэл гэж юу байдгийн Монголын дампууруулж байгаа хулгайч нар бүгд удам судар нь сэхээтнүүд тэргүүний гэж шаасан л�##�арууд л байна
Удамтай нэртэй л�##�арууд хар амиа бодсон ах дүүсээ ч тоодоггүй шун�##�ын тулаанууд л байдаг

zochin
zochin
2022-06-27 00:00

bayarlalaa, goe niitlel unschihlaa. tanid eruul enkhiig husie!!!

Зочин
Зочин
2022-06-28 15:21

ОЛон хүнд тус болж зөв замд нь оруулаарай. Таньд эрүүл энхийг хүсий

Шүүмж
Шүүмж
2022-06-29 15:05

Больж үз! Яг ярьж байгаа зүйлийнхээ эсрэг. Хүнээс зас�##� гэж 800,000 төгрөг авна, тэгчихээд битгий матери�##�лаг бай гэж хэлдэг хүн.

Amy
Amy
2022-08-12 10:46

Uzleg zasal n deer uyd 350 baisan ... odoo hed ch bolsiin... ene deer yarisan live deer yaridag, nomon deer bichsen bdag yumiig ba be gui tseechilchiheed uzuulsen hunder 30 min yariad bdiin bn lee... yag ooriinh n tuhai oort n yu tulgaraad bga tuhai bish ... tegeher sain meddegguin bolov u gej bodson...

Амарсайхан овогтой Лхамсүрэн
Амарсайхан овогтой Лхамсүрэн
2022-09-14 14:04

Сайн байна уу Д.Цэцэнжарг�##� эгчтэй яаж холбогдох бэ үнэхээр сайхан бна

Зочин
Зочин
2023-06-07 06:55

zger l mungunii hun uur utsartsai uuduus mungu l yriad bdgin bnleee tsagiin garz

Холбоотой мэдээ

Back to top button