СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ХҮЛЭЭЛТ: Хилэнтэй сонгогчдыг “гурилдсан” шигээ ҮХНӨ-д битгий хандаасай

Энэ долоо хоногт ҮХНӨ-ийг сурталчилж, иргэдээс санал авахаар тойрог, тойрог руугаа явсан УИХ-ын гишүүд ажилдаа орно. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоож, хэд хэдэн бодлогын хууль батлаад тэд хаврын чуулганыг хаах дүр зурагтай. Харин үргэлжлүүлээд зун ээлжит бус хуралдаан зарлаж, ҮХНӨ-ийг хөдөлгөх тухай мэдээлэл яригдаж байгаа юм.

Нэг. Тойрог нь хилэнтэй угтсан УИХ-ын гишүүд

УИХ-ын гишүүд тойрог, тойрог руугаа 10 хоногийн хугацаатай “хөөгдөж”, сонгогчидтойгоо нүүр тулан уулзахад нь хилэнтэй ард түмэн угтлаа. УИХ-ын дарга Г.Занданшатарыг Баянхонгор аймгийн Шинэжинст сумынхан “Эрдэнэ Монгол” ХХК-тай холбоотой асуудлаар ширүүхэн хүлээж авсан. Харин сонгогчидтой хийх уулзалтын үеэр нь “Таныг сонгосондоо харамсаж байна” гэж иргэд бахирав.

“Ангийн дарга” нь нутагтаа нэр муутай байхад бусад гишүүд ч хаана, хаанаа амжилт муутай уулзацгаасан сураг дуулдах юм. Тов зарласан ч ирэх хүн олдохгүй, хэргээр “будаатай хуурга” маягийн уулзалт зохион байгуулж, нутгийнхандаа арай нөлөөлөгч гэсэн хүмүүсийг дуудан, ҮХНӨ-ийнхөө тухай сайтар ярьж өгөөд явуулсан гэгдэж байна.

2020 оны сонгуулиас хойш хоёр жил өнгөрөхөд иргэдийн амьжиргаа илтэд дордож, нийгэм, эдийн засгийн орчин хүндэрсэн. Хэдий геополитикийн амаргүй нөхцөл байдал нөлөөлсөн ч иргэд үүнийг эрх баригчидтай л холбож ойлгоно. Үүний дээр цар тахлын үеийн дараа монголчууд ихээхэн шүүмжлэгч, сошиалаар шуугигч сэтгэхүйтэй болсон гэмээр. Эрх баригчдын бодлого шийдвэрт илүүтэй хяналт тавьдаг, “өнгийж” хардаг болсон нь угтаа эерэг өөрчлөлт. Тийм ч учраас сонгогчид арай өөр, тэмүүлэгч сэтгэхүйтэй болж буйг УИХ-ын гишүүд нүдээр, биеэр мэдрээд ирж буй болов уу.

Харин яг ҮХНӨ-ийг сурталчлах ажил нь муугүй болсон гэж хөшигний ард яригдаж байна. Энэ удаагийн ҮХНӨ-ийн гол агуулгуудыг иргэд нааштай хүлээж авсан, мань “эрс” ч хэр хэмжээндээ, өөр өөрсдийн “төлөвлөгөө”-тэй ажилласан гэх.

Хоёр. Сүүлийн хоёр долоо хоногтоо юу, юуг амжуулах вэ

Одоо УИХ-ын хаврын чуулган хаахад хоёр долоо хоног үлдлээ. Долдугаар сарын 8-нд хаалтаа хийн, даваа гарагт Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх юм. Харин ҮХНӨ-ийг тойрог, тойрогт сурталчлуулахаар завсарлага авахын өмнөх долоо хоногт Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яагаад ч юм батлалгүй орхисон. Гэтэл энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлуудын дараалалд ч багтаагүй байна.

Батлахаа хүрвэл байнгын хороог нэг өдөрт 2-3 удаа хуралдуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлж аваад УИХ руу гялс оруулж, алх цохидог нь тэдний жишиг. Гэвч наадмын хууль дээр үндсэн хэлэлцүүлгүүдээ хийчихсэн мөртлөө ТББХ руу эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд, 10 хоног “алга болчихсон” мөртлөө энэ долоо хоногт ч хэлэлцэхгүй гэнэ. Иймд эцсийн хэлэлцүүлгээс ямар өөрчлөлттэй, заалтуудтай орж ирэх нь анхаарал татна. Энэ долоо хоногт хэлэлцэхгүй аваас ирэх долоо хоногт буюу Үндэсний их баяр наадам болохоос 2-3 өдрийн өмнө батлах дүр зурагтай юм.

Түүнчлэн, бусад хэлэлцэх асуудлуудыг харвал намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг товыг тогтоох болон ер чуулган хаахын өмнө “машинддаг”, тодордоггүй хуулийн болон тогтоолын төслүүд багтсан байна.

Гурав. Зарим зорилтууд багтаагүй ҮХНӨ-ийн төсөл ба иргэдийн хүлээлт

Эрх баригч МАН-ын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар багагүй хугацаанд төлөвлөж буй. Яг асуудлыг улс төрийн хүрээнд өрнүүлж эхлэхийн тулд нам дотроо ч ойлголцолд хүрэх асуудал тулгамдсан. Манлайлан ажиллаж буй Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай агуулгыг багтаах нь тэдний эрмэлзэл байсан ч У.Хүрэлсүхтэй зөвшилцсөний үндсэн дээр ийм заалтыг хасаж оруулж ирсэн. Улмаар гол зорилтоо багтаалгүй ҮХНӨ-ийг хийх нөхцөл үүссэн нь МАН-ын лидер залуусын хувьд таатай бус.

Бусдаар парламентад суудалтай бусад намуудаа нэгтгэн, тунхаг бичиг байгуулж, иргэд рүү мессежээ алгуур, ямар нэг хурц эсэргүүцэл үүсгэлгүй шидэж байгаа, хийгүй ажиллаж буй. Дөрвөн зорилтыг багтаасны дотор:

  • Сонгуулийн тогтолцоог холимог болгож, иргэдийн санал гээгддэг байдлыг болиулах
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж, нэг хүний нөлөөллийг таслах
  • Төвлөрлийг сааруулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлуудтай хариуцлага ярих
  • Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг багтаж байна.

Энэ дүр зургаараа өмнөх өөрчлөлтийн дагуу орсон найман жил эцэг хуульд гар хүрэхгүй хэмээн хүлээж суувал оройтох магадлалтай суурь, зөв үзэл санаанууд багтсан. Нөгөө талаар эрх баригчид илүү урт удаан засаглах нөхцөлөө ч яг төслийн зүйл заалтууд руу шургуулж байгаа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Иргэдийн хувьд өдгөө илүү дээр амьдралд хүрэх эсэх нь нэг дугаарын асуудал хэвээр. Түүнчлэн, дээр дурдсанаар улс төрийн аливаа шийдвэрт илүү прагматик маягийн бөгөөд асууж лавладаг байр сууринаас ханддаг болсон. Гэвч УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан үйл ажиллагаа тийм ч эрүүл бус, шууд ардчиллын зарчмыг яг биелүүлж чадаагүй дүр зурагтай байна. Нэгэнт хийж байгаа бол ард иргэдийн санал, мессежийг л сайн тусгаасай. Том хөдлөх зорилтуудаасаа аль болох битгий ухраасай. Хийе гэсэн дороо хийж, өөрчлөөд байж боломгүй энэ сэдэвт МАН-ынхан эрх ашгаа аль болох хойш татаж ажиллаасай л гэсэн хүлээлт байна. Хэрэв чадвал тэд түүхэнд үлдэх юм, уг нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 08:58

эрх ашгаа ####ь болох хойш татаж ажиллаасай

Зочин
Зочин
2022-06-27 08:58

Тийм ш тээ үнэн

Зочин
Зочин
2022-06-27 08:58

neeree l erh ashigaaa hoish tawij horson deeer buusan amidraltaigaaa oir baij shiidwer gargaasai

Зочин
Зочин
2022-06-27 08:59

Toirogtoooo ochoood gutrald oroood irsen bailgvi deee

Зочин
Зочин
2022-06-27 09:22

Тийшдээ одоо тэр тойрогтоо яваа гишүүд барьж идүүлэх гэж байна шүү дээ. Гэтэл ҮХНӨ гэх чух#### зүйлд иргэд ч тоохгүй байх шиг байхын

Зочин
Зочин
2022-06-27 09:25

Тийшдээ одоо тэр тойрогтоо яваа гишүүд барьж идүүлэх гэж байна шүү дээ. Гэтэл ҮХНӨ гэх чух#### зүйлд иргэд ч тоохгүй байх шиг байхын

Зочин
Зочин
2022-06-27 10:27

ҮХНӨ ингээд утаа боллоо доо хагас нь бараг тоохгүй бухимд####тай байна лээ дээ

сонгогч
сонгогч
2022-06-27 11:02

СБД-ээс Цогтбаатар гишүүнийг хүлээж авсангүй, ард иргэдийн амьдр#### хүнд байна, бенкин 700 төгрөг, дизелв түлш 5000 төгрөг,т####х 1200 төгрөг, будаа гурилын үнэ мэдэхгүй байсанд ард иргэд бухимдаж, ийм хүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлтийн т####аар ярихгүй гээд хур#### өндөрлөв. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард иргэд эсэргүүцэж байна.

Хэн
Хэн
2022-06-27 11:06

За юу л болдог болдоо одоо ирээд л мэдэгдэнэ дээ

Зочин
Зочин
2022-06-27 11:26

Үндсэн хууль гэж үнэ цэнэгүй тоглоомын баримт бичиг болждээ. Монгол төр улам л сул хүчгүйдсээр

Зочин
Зочин
2022-06-27 13:43

Энэ луйварчдын үгийг одоо сонсох хүн олдох уу. Хэт хувийн эрх ашгаа бодож байж ####ь ч үгүй болох байх шүү. Одоо дахин хулхи дуулан гэж байхгүй

Иргэн
Иргэн
2022-06-27 23:13

Дарханы хэд яасан юм бол.Хулгайч шиг хэдэн ######## долоогчтойгоо д####дуур уулзаад дашийн шог болох шиг боллоо.

Зочин
Зочин
2022-06-28 09:24

Аргагүй шдэээ ард түмний уур бухимд#### гэж дээд цэгтээ хүрсэн

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x