СПОРТ

"Унаганууд" клуб футзалын дээд лигт найм дахь удаагаа түрүүллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Футзалын дээд лигийн тэмцээн 2021 оны аравдугаар сарын 13-наас 2022 оны зургаадугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 10 клуб 18 тойрог өрсөлдөж мөн плейоффын шатны нийтдээ 110 тоглолтуудыг МХБХ-ны Футзалын ордонд амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

May be an image of 14 people, people standing and indoor

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБДарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, ТЗБХэлтсийн дарга Л.Цолмонбаяр нар оролцлоо.

May be an image of 15 people, people standing and indoor

Шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр АХБХ-ны Футзалын Элит шүүгч МХБХ-ны A ангиллын шүүгч Р.Жаргалсайхан тодорч, шилдэг хаалгачаар "Унаганууд" клубийн М.Чанцал, мэргэн буучаар 85 гоол оруулсан "Солонго 5" клубийн Б.Өлзийбаяр, шилдэг тоглогчоор "Унаганууд" клубийн Э.Пүрэвдорж нар шилдгүүдээр тодорсон юм.

May be an image of 7 people and people standing

Мөн МХБХ-ны Футзалын Дээд лигийн тэмцээний 4-10-р байруудад орсон клубүүдэд шагналын гардуулан өглөө.

Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн П.Мөнхбат дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүртэж, аваргын төлөө эцсийн мөч хүртэл тэмцсэн Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб хошой мөнгөн медальтай боллоо.

May be an image of 12 people, people standing and indoor

Аваргын алтан медаль цомын эздээр 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 оны МХБХ-ны Футзалын дээд лигийн аваргууд болох “Унаганууд” клуб түрүүлснээр найм дахь удаагаа аваргын цомоо өргөлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 10:58

Адтай авъяастай золигнүүд шүү. Улам их амжилт хүсий

Зочин
Зочин
2022-06-27 10:58

баяр хүргэе

Зочин
Зочин
2022-06-27 10:59

Хөөөх үнэхээр мундаг юмааа 8 дахь удааагааа түрүүлж байгаа юм бна шдээ

Зочин
Зочин
2022-06-27 11:00

Cooooleeeeeee barij ydsan zaluuchuuud ymaaaa

Зочин
Зочин
2022-06-27 11:00

Solioteeeeeeeeeei

Зочин
Зочин
2022-06-27 11:00

Үзүүлэээд өгөх юмаааа хөөрхөнүүд маань

Холбоотой мэдээ

Back to top button