УЛС ТӨР
Гишүүд нь орон нутагт яваа учир МАН-ын бүлэг хуралдахгүй

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай.
Гэвч өнөөдөр МАН-ын бүлэг хуралдахгүй аж. Учир нь тус намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх эсэх талаар иргэдээсээ санал асуугаад орон нутагт яваа юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал Шонхор тауэрт намын удирдлагуудын оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр 10.00 цагт эхэлнэ. Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцэх аж. Нэгд, одоо яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Хоёрт, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.