НийгмийнХэргийн мөрөөр

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хятадуудаас 854 саяыг авсан гэх Гашуунсухайтын байцаагчийг хоёр шатны шүүхээс цагаатгажээ

"Хилийн боомтуудад авлига, албан тушаалаа урвуулан ашигладаг хэргүүд маш их гардаг. Тэндэхийн байцаагчид даам гарсан. Иргэдийг аргагүй байдалд оруулж, хясан боогдуулах замаар авлига авдаг" гэх мэдээллүүдийг олон ч иргэд хэлж, гомдоллодог. Тэгвэл дээрх мэт асуудлуудыг хууль хяналтын байгууллагынхан ил болгож, хэргийг нь шийдэж байгаа нь сайшаалтай.

Энэ удаагийн "Хэргийн мөрөөр" нийтлэлдээ Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байсан Г.Батзоригийн хууль бусаар хөрөнгөжсөн гэх хэргийг сөхөх гэж байна. Энэ хэрэг аль 2012 оноос эхлэлтэй бөгөөд тэр үеэр Г.Батзоригийн өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар БНХАУ-аас юанийн гүйлгээ хийгдэж эхэлсэн байдаг аж. Гэвч хэрэг нь арван жилийн дараа ч шийдэгдээгүй байгаа нь хачирхалтай.

-ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ДАНСААР НИЙТ 854 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ-

Тэрбээр өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг орлогыг өөрийн хууль бус орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн нь гэмт хэрэгт холбогдсон байх юм.

-Г.Батзоригийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны ... тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943.43 төгрөг,

-Голомт банкны ... тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07-р сарын 11-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 163,056.56 юань буюу 36,650,020.52 төгрөг,

-Н.Гансүх болон төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны ... дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг,

-Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны ...дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565,303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг,

-Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны ... дугаартай дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466,383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг,

-Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны ... дугаартай дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу 971,695.10 төгрөг,

-Г.Батзоригийн өөрийн Хаан банкны ... дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөг шилжжээ.

-ӨМӨЗО-НЫ ИРГЭД Г.БАТЗОРИГИЙГ ТОРГУУЛЬ ТАВИАД, ДАНС РУУ МӨНГӨ ХИЙЛГЭДЭГ БАЙСАН" ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ-

Г.Батзоригийн хувьд эл хэргээ хүлээдэггүй бөгөөд түүний хамаарал бүхий этгээдүүд нь ч дансаар мөнгө орж гарсан асуудлыг өөр өөрөөр мэдүүлдэг аж.

Харин түүний данс руу мөнгө шилжүүлдэг байсан гэх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны иргэд болох нүүрсний наймаа эрхэлдэг Чимгээ, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту нар "Г.Батзориг нь гаргасан зөрчилд торгууль тавьж, дансны дугаар өгч, энэ данс руу тэдэн юанийг торгуульд хийж, баримтыг авч ир гэж хэлээд өгсөн дансандаа мөнгө хийлгүүлдэг байсан” гэсэн мэдүүлгийг өгчээ. Түүнээс гадна бусад гэрчүүд болон албан татварын тайлан гэх мэт бичгийн нотлох баримтуудаар Г.Батзориг дээрх хэргийг үйлдэж, хууль бусаар хөрөнгөжсөн нь нотлогдсон гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн байх юм.

Хачирхалтай нь эл хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоороо хэрэгсэхгүй болгож, Г.Батзоригийг цагаатгах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Давж заалдах шатны шүүх нь ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Г.Батзоригийг хууль бусаар хөрөнгөжөөгүй, гэмгүй нэгэн хэмээн цагаатгасан байна.

Харин прокуророос үүнийг эсэргүүцсэнээр Дээд шүүх эл хэргийг 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр авч хэлэлцсэн байна. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлээд байна. Тэгэхээр арван жил сунжирсан дээрх авлига, хууль бусаар хөрөнгөжсөн гэх хэргийг анхан шатны шүүх дахиад эхнээс нь хэлэлцэх нь. Шүүхийнхэн ч энэ хэрэгт оролцоотой байж болзошгүйг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс харж болохоор байна. Эл хэргийг хэрхэн шийдэхийг бид эргэн мэдээлэх болно.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 1, 2022 08:30

huun heleltseh hugatsaa ni duusjee, hariutslaga huleelgehgui bolohoor daraagiin s###snuud yunaas aihav dee

Хэн
Хэн
7 сар 1, 2022 08:41

Цагаатгаад байхдаа яахуудээ.

Зочин
Зочин
7 сар 2, 2022 06:16
Reply to  Хэн

Энэ шүүгчид нь ял өгч шүүгч хийх эрхгүй л болгох хэрэгтэй. Өөр яахав.

Хэн
Хэн
7 сар 1, 2022 08:42

Ёоо ёстой короногоо арай гэж давж байхад

Баярт
Баярт
7 сар 1, 2022 09:28

Хөөх нөгөө авсан мөнгөөрөө хахуульдаад явчихлаа даа

del
del
7 сар 1, 2022 09:34

наад захын жишээ

зочин
зочин
7 сар 1, 2022 11:57

шүүгчид хэдийг авч цагаатгасан бол доо, шудрага ёс ярьсан хогийн шаарнууд

Зочин
Зочин
7 сар 1, 2022 13:14

өөр аймгийн шүүхэд харья�##��##� тогтоож шийдвэрлүүлэхгүй бол орон нутгийн шүүх шийдэж чаадахгүй дээ ичиж үхмээр шүүгч нар байх юм даа харамсмаар

Зочин
Зочин
7 сар 1, 2022 13:15

шүүгч нарт арга хэмжээ тооцохгүй болохоор дотоод итгэл гэсэн худ�##� үгээр хэрэг завааруулж байна даа

Зочин
Зочин
7 сар 1, 2022 19:57

Тэр цагаатгасан шүүгчид тэгээд зүв зүгээр ажлаа хийгээд л , төрөөс өндөр ца лингаа аваад л байх юм уу . Тэр нөхрөөс бас баахан мөнгө авчихсан байдаг

Зочин
Зочин
7 сар 1, 2022 23:15

Mongol xugjixgui uls yum daa. Luivarchid, xulgaichid turd ni nuurlesen, ed narigaa ch demjdeg uls yum daa.

Зочин
Зочин
7 сар 3, 2022 05:47
Reply to  Зочин

Ta nar hugjih erh bhgue ee amisgaanuud mine!

Иргэн
Иргэн
7 сар 2, 2022 00:42

Хэдэн шүүгчийн рөрөнгө орлого хэдээр нэмэгдээ бол.

ДД манан
ДД манан
7 сар 2, 2022 06:11

MANAN MANDTU GAI

Зочин
Зочин
7 сар 2, 2022 06:16

Хөрөнгийн хураагаач. Ямар муухай шун�##�тай новшнууд вэ.

Зочин
Зочин
7 сар 2, 2022 08:46

Шүүхийнхэнийг ч бас ш�##�гах хэрэгтэй

Ундармаа
Ундармаа
7 сар 2, 2022 09:17

Арай дэндүү эмч , байцаагч нарыг нь бүгдийг нь сольж хуучин хүмүүст нь тохирох арга хэмжээ авах хэрэгтэй бөөн мөнгө уга�##�т б�##�иар юмнууд. Тэнд сайн хян�##�т хэрэгтэй байгаа юмдаа .

Зочин
Зочин
7 сар 2, 2022 09:21

Hergig dahin suhuj shiideh yostoi . Shuugchig ajlaas halj erhig has

Оюун
Оюун
7 сар 2, 2022 09:31

Ханбогдын шүүгч цайчихсан авилгачин байна. Хамтад нь ш�##�га.

Зочин
Зочин
7 сар 2, 2022 12:25

Анхан болон дунд шатны шүүгчдэд хариуцлага тооцох. Авилгын хэрэг ш�##�гахдаа авилга авсан байх магадл�##� өндөр байна. Ийм ёс зүйгүй шүүгчдийг шүүх эрх мэдлээс нь чөлөөлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм байд�##� улам л гаарна.

Зочин
Зочин
7 сар 2, 2022 13:33

Энэ маягаараа бол монгол улс бүрэн дампуурана даа. Даан ч хэлэх үг олдохгүй юмаа.

Дэлгэр
Дэлгэр
7 сар 2, 2022 14:08

Бүх хөрөнгийг нь хурааж шоронд хийгээч. Даварсан хулгайчийг өөгшүүлж болохгүй шүү.

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
7 сар 2, 2022 16:22

ХУУЛИЙНХАНД ХАХУУЛЬ ӨГСӨН ДӨӨ. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭНД ДАХИН ШҮҮ. МУУ ХУЛГАЙЧ. ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА

Анужин
Анужин
7 сар 3, 2022 00:02

Үйлийн үрээ эдлэх л байх даа

Зочин
Зочин
7 сар 3, 2022 15:19

Анхан шатны шүүгч нарт хариуцлага тооцож бай х�##�.

Зочин
Зочин
7 сар 4, 2022 10:12

Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй жишээ байна . Шүүхийнхэн хахуульд идэгдсэн бас нэг жишээ.Бүгдэ д нь хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Shuuh
Shuuh
7 сар 5, 2022 08:09

Hahuuli ogch abssn bn mundag unaa

Холбоотой мэдээ

Back to top button