УЛС ТӨР

ӨНГӨРСӨН 10 ЖИЛ: ҮХЦ сонгуулийн хууль өөрчлөх бүрд ХЭН, ХЭНИЙ талд үйлчилсэн бэ

“Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр л бий” гэлцэнэ. Авчиг үе үеийн улс төрийн хүчтэй нөлөө бүхий талд үйлчилж, шийдвэр гаргасаар ирэв гэж дүгнэмээр цаг үе, үйл явдлын хэлхээс үргэлжилж байна. ҮХЦ хэзээ, ямар шийдвэр гаргасан нь хэнд ашигтай тусаж ирэв.


2012.03.02-ны 02 дугаар дүгнэлт.

Захиалагч: Н.Энхбаяр

Энэ үед цэц Сонгуулийн тухай хууль дахь, “Б”, “В”, “Г” жагсаалтад нэр дэвшигчдийг багтааж, эрэмбэлэх тухай заалтуудыг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа, бага санал авч үлдсэн нэр дэвшигчдийг парламент руу оруулахгүй байх хаалтыг хийж өгсөн.

Харин энэ үед МАН засаглаж, Н.Энхбаяр МАХН-аар тусдаа гараад байв. Анх гомдлыг Үндсэн хуулийн цэцэд Э.Эрдэнэжамъяан нарын МАХН-ын төлөөлөл гаргаж, улмаар тэр дагуу цэц шийдсэн. Н.Энхбаярын хүч нөлөө байсаар байсныг илтгэх шиг. Улмаар УИХ-ын сонгуулийн саналыг тус заалтаар сайтар хувааж, МАН 26, МАХН 10, АН 35 суудал авсан байдаг. Хэрэв “Б”, “В”, “Г” жагсаалтад холбогдох заалтыг түдгэлзүүлээгүй байсан бол МАН, АН-аас илүү олон нэр дэвшигч суудал авах боломжтой байв.

Цэцийн шийдвэр гаргасан хугацаа нь сонгуулиас гурван сарын өмнө. Энэ үед үйлчилж байсан сонгуулийн хууль 2015 онд шинэчлэгдсэн. Н.Энхбаярын хувьд МАН-тай үгсэж, АН-ын саналыг хуваахаар тус гомдлыг өрнүүлсэн ч гэгддэг.


2016.04.22-ны 05 дугаар дүгнэлт.

Захиалагч: З.Энхболд

Өмнөх сонгуулийг холимог тогтолцоогоор хийж, МАХН ялалт байгуулсан тул энэ удаад хөгжмөө АН захиалав. Тодруулбал, УИХ-ын УИХ-ын сонгуулийн товоос 67 хоногийн өмнө ҮХЦ “Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Ингэснээр 2016 оны сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулах нөхцөл үүссэн.

Энэ бол АН засаглаж, хүчээ авч байсан цаг хугацаа. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар Ерөнхий сайдаар ажиллаж, З.Энхболд УИХ-ын даргын албыг хашив. Энэ ч утгаар хүч нөлөө нь тэдний талд эргэсэн байлаа. Гэвч сонгуулийн дүн санаснаас эсрэгээр эргэж, 2016 оны сонгуульд МАН 65 суудал авсан.

Ерөнхийдөө энэ бол улс төрийн системийн хөгжлийн хувьд ухралт болсон бөгөөд эл санал гээгддэг хэлбэр дараагийн 2020 оны сонгуулиар эсрэгээрээ МАН-ыг олонх болоход нөлөөлсөн.


2021.04.16-ны 02 дугаар дүгнэлт.

Захиалагч: У.Хүрэлсүх

Энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтад өөрчлөлт орсон. Тодруулбал, ҮХНӨ-өөр Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа нэр дэвшинэ гэж заасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тэгж заагаагүй байв. Үүгээр Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой байсан.

Харин МАН үлэмж хүчирхэгжсэн энэ цаг үед дангаараа шахуу сөрөг хүчин болж, өргөн барьсан ихэнх бодлогын хуулиуд дээр хориг тавьж байсан Х.Баттулга нэр дэвших боломжгүй болох нь чухал байв. Тийм ч учраас ҮХЦ-д захиалга өгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр түдгэлзүүлсэн. Х.Баттулга нэр дэвших боломжоо алдаж, зун нь сонгуулиар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүй шахам ялалт байгуулав.

Энэ үед гомдлыг ХҮН-ын дарга Т.Доржханд ҮХЦ-д гаргаж байсан. Түүнийг ийн МАН-ын захиалгыг гүйцэтгэснийхээ хариуд бэлэн мөнгөөр ихээхэн шан харамж авсан ч гэж ярьдаг. Үүнээс хойш Т.Доржхандын шүгэл үлээсэн ихэнх асуудал МАН-д ашигтай тусаж буй төдийгүй хамгийн сүүлд ҮХНӨ-ийг ч лоббидов.


Хамгийн сүүлд: 2022.06.27-ны Их суудлын хуралдаан.

Захиалагч: Л.Оюун-Эрдэнэ

Эрх баригч намын хувьд Үндсэн хуулийг дахин өөрчилж, ингэхдээ сонгуулийн тогтолцоог дахин өөрчлөх асуудлыг хөндөж байгаа. Т.Доржхандын хувьд яг энэ агуулгыг ярьж, жагсаал зохион байгуулж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Гэнэтхэн л “Сонгуулийн тогтолцоог халъя, үүний тулд ҮХНӨ хийе” гэж дуугарч эхэлсэн Т.Доржханд ҮХЦ-д гомдол гаргасан бөгөөд хэлэлцээд мөн л тэр талд шийдэв.

Өөрөөр хэлбэл ҮХЦ өмнөх 2012 оны 02 дугаар, 2016 оны 05 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болсонд тооцож, сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрх гэж үзлээ. Ингэснээр сонгуулийн тогтолцоог холимог болгохоор сууриа бэлдэж буй МАН-ынханд үндсэн нөхцөл нь бүрдэж өгөв. ҮХНӨ-ийн өнөө цагийн гол лидер МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм.

Дөрвөн удаагийн кэйс дурдахад ҮХЦ яг сонгуулийн юм уу томоохон өөрчлөлтийн өмнө шийдвэр гаргадаг. Гомдлыг нь тухайн үед хүч нөлөөтэй байсан талаас гаргадаг бөгөөд тэдний талд л шийдэгддэг. Гэвч тэр бүр нь Монголын ард түмний амьдрал, улс төрийн системийн хөгжил, төлөвшилд саад болж байсан уу гэхээс сайнаар тусаж байсангүй.


ЭНЭ АГУУЛГААРХ ӨМНӨХ КОНТЕНТ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 09:14

Сонгууль сонгууль гэж хөөрөгдөж хуулиан бат�##�снааас улсын хөгжил, нийгэмийнхэээ төлөөө ямар нэг гоц гоод сайн юм бол огт болоогүй нь тодорхой

Зочин
Зочин
2022-06-29 09:15

Тухайн үедэээ зөв момент хуулиан бат�##�сан бол одоо нийгэм минь ийм хямр�##�ттай байх уу

Зочин
Зочин
2022-06-29 09:16

Эрх ашгийнхааа төлөө л тэд хуулиа бат�##�санаас улс орон, ард иргэдээ ер бодоогүй нь энэ цаг үе нотолж байгаа шүү дээ

Зочин
Зочин
2022-06-30 10:36

ҮХЦ гэж эрх баричдын т�##�д үйлчилдэг хэдэн зөнөгүүдийг бүр тараамаар юм

Зочин
Зочин
2022-06-30 12:08

Дур дураараа самарч дуу�####�ггүй заваан гахайнууд

Холбоотой мэдээ

Back to top button