СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: "ОХУ-руу аялсан бол АНУ-ын хилээр оруулахгүй" гэх ярианууд батлагдахгүй байна

Орос, Украины нөхцөл байдал үүссэний дараа геополитикийн төвөгтэй асуудлууд сөхөгдсөн. Хойд талаараа дайны нэг оролцогч болох ОХУ, урд талаараа төвийг сахигч, цаанаа ОХУ-ын талын дэмжигч гэж харагдах БНХАУ-тай хиллэдгийн хувьд гадаад бодлогын үүднээс ямар байр суурь илэрхийлэх нь анхаарал татсаар ирэв.

Бидний байр суурь зөвхөн ОХУ гэлтгүй барууны орнуудын ч сонирхлыг татаж байгаа. Хамгийн гол нь тусгаар улсын хувьд, гуравдагч хөрш орнуудтай найрсаг харилцаатай байх, олон тулгуурт гадаад бодлогоо бие даан явуулах бүрэн эрх нь бидэнд бий. Гэвч дотоодын либералууд Оросыг эсэргүүцэн жагсах бүрд, эсвэл хойд хөршийг зөвтгөгчид нь “Орос мандтугай!” парад алхах бүрийд улс төрийн асуудал дэнжигнэж байгаа нь нууц биш.

Яг Оросыг дэмжсэн хэд хэдэн жагсаал, парад болсны дараа “Зүүнийг баримтлагчид барууны орнууд руу гарах боломжгүй болчихлоо. Оросыг дэмжигч гээд визэнд нь хар тамга дарж байна” гэх мэдээлэл дуулдах болсон. Энэ нь одоогоос бараг хоёр сарын өмнө юм.  Хэсэг намжсан ч ийм сураг сүүлийн үед байн байн сонсогдож байна.


ИРГЭДИЙН ЯРИА: Манай найз, миний эргэн тойрны хүнд тохиолдсон

Иргэний яриа нэг: Би гурван сар АНУ-ын виз хөөцөлдсөн. Ярилцлагад орох бүрд нааштай хүлээж авч байсан. Гэвч сүүлийн ярилцлагад орохдоо ОХУ-д бакалаврын зэргээр суралцаж, төгссөн тухайгаа хэлсэн юм. Үүнийг их таагүй хүлээж авч байсан. Харин дараа нь шууд виз гараагүй гэдэг мэдээ ирсэн. Одоо ер АНУ-ын виз хөөцөлдөж байгаа бол ОХУ-тай холбоотой зүйл ер ярьж болохгүй юм байна. Хүмүүст ингэж их захиж байна.

Иргэний яриа хоёр: Манай эмэгтэй найз нөхөр, хоёр хүүхдийн хамт АНУ-д амьдардаг. Амрахаар энэ дөрөвдүгээр сард Монголд ирсэн. Ирээд Улаан-Үүдэд очиж амарсан. Ингээд саяхан, зургадугаар сарын эхээр АНУ руу буцах гэсэн боловч хилээр оруулаагүй гэсэн. Хамгийн сүүлд Оросын хилийг гарсан тамга гадаад пасспорт дээр дараатай байгаа. Үүнээс болсон л гэж хардаж байгаа юм билээ.

Иргэний яриа гурав: Би өөрөө ийм үйл явдалтай учраагүй л дээ. Монголдоо байдаг хүн. Гэхдээ эргэн тойронд хоёр ч хүн Орос руу аялж ирээд АНУ руу гарах боломжгүй болчихлоо гэж ярьсан. Ирэн очин байдгийг нь би сайн мэдэх юм. Тэгэхээр үнэний ортой байх. Нэг ч гэсэн хүнд сэрэмжлүүлье гэж Твиттер хаягтаа бичсэн.

Сошиал орчинд, ялангуяа Твиттерийн хүрээнд тавигдсан постууд үүнээс олон бий. Ихэнх нь “...гэнэ” гэсэн төгсгөлтэй байна. Твиттер орчин дахь жиргээний эзэдтэй холбогдон тодруулж, хоёр ба гурав дахь иргэний яриаг бэлтгэсэн. Харин нэг дэх иргэн нь өөрөө холбогдож, асуудлаа ярьсан юм.


ГХЯ: Үгүй гэж албан ёсоор мэдэгдье

Энэ талаар ГХЯ ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Ингэхэд “Тийм асуудал байх боломжгүй. Хоёр улсын харилцааны ноцтой асуудал сөхөгдөнө. Огт мэдэгдэлгүй ийм үйлдэл гаргах бололцоо байхгүй. Ийм үйл явдал болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэх боломжтой” гэлээ.

Түүнчлэн энэ талаарх гомдол ГХЯ-нд ирсэн, бүртгэгдсэн удаа бий эсэхийг тодруулахад “Өнөөг хүртэл ийм гомдол ирээгүй” хэмээж байв.


ЛОГИКУУД: ОХУ руу аялж ирээд хар тамга даруулсан хүн олдохгүй байна

Сошиал орчин дахь жиргээ нь ихэвчлэн бусдаас сонссоноо дамжуулсан хэлбэртэй байгаа талаар өмнө нь дурдсан. Мөн тэдэнтэй өөрсөдтэй нь холбогдож тодруулахад ч хоёр нь “Би өөрөө биш, нэг ч гэсэн хүнд сэрэмжлүүлэхийн тулд сошиалд бичсэн” гэх агуулгаар хариулсан. Харин өөр 3-4 хүнтэй холбогдоход энэ талаараа хариулт өгөхийг хүсээгүй юм.

Үүнээс,

  • Ихэвчлэн сураг төдий, сошиал пост маягаар явж буй яриа үндэслэл багатай. Яг асууж, тодруулан бодит кейс олъё гэвч хүндрэлтэй нүүр тулж байна
  • Хэрэв АНУ-ын хувьд ОХУ-д аялаад ирсэн хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа бол энэ зөвхөн монголчуудад үйлчлэх учиргүй. Бусад хэд хэдэн орнуудад ижил хандах нь логикийн хувьд ойлгомжтой бөгөөд одоогоор гадаадын хэвлэлүүдэд ийм зүйл огт мэдээлэгдээгүй байна
  • Мөн үүнд дипломат яриа хэлэлцээр, хоёр улсын харилцааны чухал асуудал сөхөгдөнө. Хэрэв ийм үйл явдал бодитоор болж байгаа бол ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ дуугүй байхгүй нь тодорхой
  • Ийм яриа анх Оросуудыг дэмжсэн жагсаал болсны дараа сошиал орчинд түгж эхэлсэн. Харин барууныг баримтлагчид Твиттер орчинд зохион байгуулалттай ажиллаж байгаа тухай мэдээллүүд бий бөгөөд энэ үүднээс харахад зохиомол хөөс байх бололцоотой.

Энэ үүднээс мухарлах эш үндэс олдохгүй, улс төрийн зорилго бүхий зохиомол хөөс байх бололцоотой, яг бүтэн агуулгаараа ил далд мэдээлэгдэхгүй хоёр сарын хугацаа өнгөрнө гэхэд боломжгүй гэдэг логикууд ургаж байгаа юм. Одоогийн нөхцөлд ийм үйл явдлыг бодит гэж харахад үндэслэл дутаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 08:57

Цуурдаг ард түмэн шүү

Зочин
Зочин
2022-06-29 09:03

Амг####ан байцгааа. Бусдыг уруу татаж битгий хөөрөгдүүүлэээд байцгааа баримттай нотолгоотой юм ярьж сур монголчууддааа

Сөрөг мэдрэмж ньЗочин
Сөрөг мэдрэмж ньЗочин
2022-06-29 10:44

ҮХЭР ХОЧИТ МОНГУНУУД ӨӨРСДИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДОО ВЭ? ТЭНЭГҮҮДЭЭ ТА НАР ШИГ ТЭНЭГ МУНАГ БОЛОВСРОЛГҮЙ ТӨР ЗАСАГТАА ХҮҮРЭЭ ТАРААЛГАЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД ДЭЛХИЙД ХААНА БАЙНА. ӨӨРСДИЙГӨӨ ИХ ЮМАНД БОДЖЭЭ ВИЗЭНД ОРНО ХЭЛ УС БАЙХГҮЙ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ЧАДАХГҮЙ АРАЙ Л ХЭЦҮҮ БИШ ҮҮ? ТЭГЭЭД ӨРӨВДӨӨД ВИЗ ДАРААД ӨГЧИХӨӨР ОЧООД АРХИ УУНА ХУЛГАЙ ХИЙНЭ МУУГАА МЭДЭХГҮЙ ХҮҮХЭН ЧААНА ГЭЖ СОЛИОРНО.ЭРТНИЙ СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ МАНАЙ АМЕРИК ХҮҮХНҮҮД ТА НАР ШИГ ҮХЭРНҮҮДЭД ЧААЛГАХ УУ? ОДОО ТЭГЭЭД ХҮРЭЭД ИР ХҮССЭН БОЛГОНД НЬ ВИЗ ӨГЧИЙ ТА НАРТ ГАНЦ БОЛЗОЛТОЙ ШҮҮ ТӨМСӨГГҮЙ БАЙХ ХА ХА ХА

Бэжин
Бэжин
2022-06-29 11:35

Дайныг дэмждэг, гурил цацдаг Бээжин мэтийн нөхдүүдэд хар тамга дарах ёстой

HEND HAMATAI YUM
HEND HAMATAI YUM
2022-06-29 19:55

USA ЁСТОЙ БАЛАНЦГИЙНХ НЬ АРДЧИЛСАН ОРОН БАЙХ ВЭ ДЭЭ?? ККК ЖААХАН ХҮҮХЭД ШИГ МОНГОЛ УЛС ЧИНЬ 2 ХӨРШДӨӨ ЗОРЧИЖ Л ТААРАА Ш ДЭЭ.ҮНЭН МААГУУ ЁСТОЙ ДҮП УЛСУУД!! 2

.com
.com
2022-06-29 20:55

За америк яваад ч яадаг юм.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x