НИЙГЭМУЛС ТӨР

Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын нөөцөөс 2 тэрбумыг гаргаж, ойн шавжтай тэмцэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн анги, сум дундын ойн ангиудын хүчин чадал, алслагдсан байдал зэргээс нь хамаарч тодорхой хэмжээний хуваарилалтуудыг хийж байна. Засгийн газраас энэ удаад Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэрийг гаргалаа.

Үүнээс гадна ойн хөнөөлт шавжтай холбоо бүхий асуудал үүсээд байгаа. 2022 оны тооцооллоор, ялангуяа тавдугаар сарын тооцооллоор бол нийтдээ 737,000 га газар дээр ойн хөнөөлт шавж тархсан гэдэг судалгаа гарсан. Хамгийн их тархацтай аймаг бол Хөвсгөл. Эл аймагт 327,489 га газарт ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн. 2021 оны тооцоо судалгаагаар бол 297,000 орчим га газар шавж тархсан байсан. Энэ нь өнөөдөр 737,000 болж тэлсэн байна. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 2 тэрбум орчим төгрөгийг яаралтай оруулж, батлуулан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд зарцуулах боллоо.

Ялангуяа өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Якобсоны төөлүүр эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж нийтдээ 732,700 га газарт голомт үүсгэсэн байна. 2022 онд БОАЖЯ-нд нийтдээ 650 сая төгрөгийг улсаас төсөвлөж өгсөн. Энэ мөнгөөр Булган аймаг, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн тодорхой хэсгүүд, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулж, дуусгасан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button