Хаврын чуулган хэдхэн хоноод завсарлах гэж байна. Эрхэм гишүүд амраад, найр наадам хэсэхээр зэхэж, сүүлийн өдрүүдэд хуулиудыг зүгээр л "машиндаж" баталж буй. Гэтэл энэ хаваржин, хэдэн сар асуудал дагуулсан, Хөгжлийн банкнаас зээл авсан, авахад нөлөөлсөн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал таг зогслоо.
Хэсэг сүржигнэж байснаа таг мартагнуулаад алга болох гэж байна. Одоо тэдэнд хариуцлага тооцох, эгүүлэн татах гэх мэт асуудал дахин орж ирэхгүй, ярих ч үгүй. Учир нь одоо бүгдээрээ нэгдэж нийлж, нэг нэгнийгээ явуулахгүйгээр ҮХНӨ-өө хийж, баталж авах гол зорилготой болсон. Наадам өнгөрөнгүүт ээлжит бус чуулган яаралтай зарлаж, хүслээ гүйцэлдүүлэх нь тодорхой.
Хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээд нь зээл авсан, АТГ-т шалгуулах 20 улстөрчийн дунд яг одоо парламентад сууж буй зургаан гишүүн байх юм. Үлдсэн нь УИХ-д сууж байсан болон төрийн өндөр албан тушаал хашиж явсан этгээдүүд.
Улмаар хэдэн сар сүржигнэж, УИХ-аас шалгах ажлын хэсэг хүртэл гарч ажилласан ч эцэстээ прокуророос эгүүлэн татах гишүүдийн нэрсийг УИХ-д оруулж ирэхэд бүгдээрээ цээжээрээ хамгаалаад авч үлдэцгээсэн ичгэвтэр үйл явдал болж дууссан.
Олон нийтэд таалагдаж, оноо авах гэсэн сүржин мэдэгдлүүд, Хөгжлийн банкны үе үеийн захирлууд, зээлдэгчдийг барьж хорьсон явдал нь зүгээр л дүр эсгэлт байсан төдий. Нэр бүхий УИХ-ын эрхэм гишүүд, улстөрчдөд энэ хугацаанд хариуцлага тооцох байтугай загнаж, зэмлээ ч үгүй. Харин ч өмөөрч, нэрээ цэвэрлээд ав гэх мэтчилэн нэгнийгээ өөгшүүлэх янзтай явсаар ирэв.
Өөрөөр хэлбэл, зээл авсан аж ахуй нэгжүүдийг л хэдэн сар балбаж, зээлээ төлөх нөхцөл боломжийг нь боомилсноос бус зээл гаргаж өгсөн албан тушаалтнууд, захирлууд, тэдэнд нөлөөлсөн УИХ-н нэр бүхий гишүүд, улстөрчдөд хариуцлага тооцох ажил огт урагшилсангүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэээл хахуулд хичнээн эдэгдсэн нь л харагдаж байгаа юм
Ингэээ л энгийн ард бид хэн биш болоод байгааамдааа нийгэмд үнэхээр гутармаар сайхан з�##�уус минь эх орноосоо дайчихааас өөр яах уу дээ
Энгийн ардыг шахаж дарамт�##�чихаад дээд �##�ба �##�бан туша�##�ттай улс төрчидыг толгойг нь элэн суулгадаг нийгэмийг үзэн ядаж байна
Заваарсан ялзарсан тогтолцоо
НӨГӨӨ ТҮР ХОРООНЫ ТУСГАЙ ЭРХТЭЙ ГЭХ ХУЛГАЙЧУУДТАЙГАА СҮЛБЭЛДСЭН ТУШААТАЙ ИЛЖИГНҮҮДИЙГ ХАРААЛ ИДЭГ
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт яар�##�тай А, О, В цустай бөөрний донор хэрэгтэй байна. Донорыг ($350,000.00) шагнана.([email protected]) Бид улс даяар бөөр худ�##�даж авдаг , Сонирхсон хүн бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр хэмжээний урамшуул�##� авах болно. Бүх имэйлийг ([email protected]) шуудангаар илгээх ёстой.
Хүний амийг аврахад бөөр хэрэгтэй. Амь аврахад бэлэн байгаа танд баярл�##�аа.