Нийгмийн

"Баян-Өлгийн боловсролын салбарын авлигал сурагчдыг монгол ч, казах ч хэлгүй болгож байна"

Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар иргэн М.Рысбек мэдээлэл хийлээ.

Тэрбээр "ЭЕШ-аас Баян-Өлгий аймгийн сурагчид муу дүн авч, сүүл мушгисан нь анхных биш. Жил бүр ийм байдаг. Үүний шалтгаан нь сурах бичгийн хангамж. Сурах бичгийн хангамж ахлах ангийн сурагчдад 30-35 хувь байдаг. Хоёрдугаарт, сурах бичгийн агуулга, чанарын хувьд муу гэж судалгааны ажил дээр гарсан байна.

Дээрээс нь Баян-Өлгий аймагт монгол хэл зааж байгаа багш нарын 70 хувь нь МУБИС, Ховд их сургууль, Казакстан зэрэг газруудаас төгсөж ирсэн, монгол хэлний боловсрол маш тааруу байна. Түүнийг судалгаанаас уншсан.

Гуравдугаарт, Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээлийг долоо хоногт 5-7 цаг заадаг. Харин казах хэл, уран зохиолын хичээлийг 1-2 цаг ордог. Цаг нь их байгаа ч үр дүнгүй байгаад байна. Энэ нь үндэсний цөөнхийг дэмжих, хэлийг хамгаалах бодлогогүй явж ирсэнтэй холбоотой. Цаг нь их ч сургалтын чанар нь муу байна. Тэгэхээр Баян-Өлгий аймагт ЕБС төгсөж байгаа сурагч, аав ээжүүдийг буруутгах шалтгаан байхгүй. Баян-Өлгий аймгийн боловсролын салбар авлигад идэгдсэн. Багшаар ажилд орж байгаа хүмүүс монгол хэл мэдэж байна уу, мэдэхгүй байна уу, хаанаас төгссөн зэрэг нь үл хамаарч авлигал өгсөн хүнийг л ажилд авдаг. Энэ систем нь өөрөө хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, казах хэл ч үгүй болгож байна. Монгол хэлийг нэгдүгээр ангиас үзэж эхлэх тал дээр эсрэг байр суурьтай байгаа. Нэгдүгээр ангийн зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл гэдэг гадаад хэл гэсэн үг. Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзэж эхэлдэггүйтэй шүү. Яг л үүнтэй адил юм" хэмээв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
olalal
olalal

kazakstan yvaachee

Зочин
Зочин

Багш нараас нь улсын комисс монгол хэлний шалгалт аваачэээ

Зочин
Зочин

Хээл хахуулд үнэхээр эдэгдээд байгаа бол уль суургүй арчих л хэрэгтэй

Зочин
Зочин

bagsh nariiinh ni mergejil ur chadwariiig ni shalgaacheeee mongol heliihni

Зочин
Зочин

Баян-Өлгий аймагт ЕБС төгсөж байгаа сурагч, аав ээжүүдийг буруутгахад хэцүү л юм байна

Зочин
Зочин

chamag amitan bolgonoo muu hasag zda min tonil ter..

Зочин
Зочин

наад асуудлаа тэр баян-өлгийдөө очиж ярих ёстой бусуу, тэр хээл хахиул, чадваргүй багш нар гээд л, тэгээд сайн сургая гээд яамнаас санал гаргахаар, эсэргүүцэж байна гэнэ, юу гэж ойлгох вэ, бүр амар юм аа

olalal
olalal

hoorhon mangar patsaan tord terslene genee

olalal
olalal

shinjan yv malaa

мөнхжаргал
мөнхжаргал

КАЗАХУУД БОЛ ДҮРВЭГСЭД ШҮҮ МОНГОЛ УЛСЫН АЛБАН ЁСНЫ ХЭЛ БОЛ МОНГОЛ ХЭЛ ЧАДАХГҮЙ ГЭВЭЛ ШИНЖААН РУУГАА БУЦАА

Холбоотой мэдээ

Back to top button