ДЭЛХИЙ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АНУ-д таван настай хүү машинд гацаж, халууны улмаас амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод агаарын температур хэт халсны улмаас автомашин дотор таван настай хүү амиа алдсан хэрэг гарчээ. Энэ талаар “ABC News” мэдээлэв.

Цагдаа нарын мэдээлснээр, эцэг, эх нь автомашинаа гэрийнхээ гадна талбайд байршуулсан байжээ. Хьюстон хотод даваа гараг /2022.06.27/-т агаарын температур +39 хэмд хүрч халсан нь 2011 оноос хойших хамгийн халуун өдөрт тооцогдож байна.

Амиа алдсан хүүгийн эцэг, эх нь том охиныхоо төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр бэлдэж байсан ба хүү нь гэртээ байхгүй байгааг анзаарах хүртэл багагүй хугацаа өнгөрсөн аж. Хүү суудлын хамгаалалтын бүсийг яаж тайлах, машинаас яаж буухыг мэддэг байсан ч тэр өдөр хаалга нь хүүхдийн хамгаалалтын түгжээгүй түрээсийн машин ашигласан байсан талаар цагдаагийн тайланд дурджээ.

“KidsAndCars.org” хэмээх хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын мэдээлснээр, энэ хэрэг нь тус улсад халуунд автомашин дотор амиа алдсан тав дахь хүүхэд болж байгааг онцолжээ. Тиймээс, тус байгууллага агаарын температур хэт халж буй эдгээр өдрүүдэд эцэг, эхчүүдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button