Нийгмийн

О.Хэрлэн: Ахынхаа донор болж буй хүүгийн минь чөмөгнөөс эд авсан

О.Хэрлэнгийн гэр бүл 11 настай хүү Х.Эрхэсийгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх заалттай болсон хүүд зургаан настай дүү Х.Маргадыг донор болгохоор болж, хагалгааны зардалд шаардлагатай 450 сая төгрөгийг бүрдүүлэхээр ард түмнээсээ хандив гуйсан.

Улмаар О.Хэрлэн хүүгээ эмчлүүлэхийн тулд эрүүл эрхтэнээ зарна хэмээн мэдэгдсэн олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, хандивын аян идэвхжиж өрнөсөн. Хандивын аянд халуун сэтгэлд монголчууд гараа сунгаж, Х.Эрхэс хүү хагалгаандаа орохоор эмнэлэгт хэвтсэн юм.

Бид хөвгүүдийн аав О.Хэрлэнтэй цахимаар холбогдож Х.Эрхэс хүүгийн хагалгааны тов гарсан эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Хүүгийн маань хагалгааны тов гараагүй л байна. Өнөөдөр эмч нарын зөвлөгөөн болно гэсэн. Энэ үеэр хагалгааны тов тодорхой болох байх. Донор болж буй бага хүүгийн маань чөмөгнөөс өчигдөр эмч нар эд авсан. 70 мянган ам.доллар буюу эмнэлгийн урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Манай эхнэр дунд хүүг хараад вакумжуулсан өрөөнд байгаа. Би бага хүүтэйгээ хамт дээд давхарт хэвтэж байна" хэмээсэн юм.

  • ХАНДИВЫН ДАНС: 5376143218 У.Солонго /хүүгийн ээж/

Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сөрөг мэдрэмж ньЗочин
Сөрөг мэдрэмж ньЗочин
2022-06-30 13:04

МОНГОЛЧУУДАА ЁСТОЙ ШУУРАН ТУСЛАХ АЯН БОЛ ЭНЭ ШҮҮ ХАРААЧ ӨРӨВДМӨӨР БАЙГАА БИЗ ЭВИЙ ДЭЭ БҮХ ЮМ САЙХАН БОЛНОО ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕЭ ЭРЧ ХҮЧТЭЙ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

иргэн
иргэн
2022-06-30 15:28

түмний сэтгэл түшиж эрүүл энх болохыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Зbujinочин
Зbujinочин
2022-07-01 04:16

Evii evii

Холбоотой мэдээ

Back to top button