УЛС ТӨР

Тусгаар улсын хэргийг ЭСЯ-ны байшингаас шийдэхээр санаархагч

Хаврын чуулган эхлэхээс хоёр сарын өмнө УИХ-ын даргатай уулзаад “Хэлэлцэх асуудлуудын талаар урьдчилж мэдээлэл авъя” гэж хандсан бол хүн бол И.К.Азизов. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд. Одоогоос зургаа орчим сарын өмнө болсон явдал.

Элчин сайд И.К.Азизовыг УИХ-ын даргатай уулзаад ийм асуудал ярихад нь ардчиллын мэдрэмжтэй олон нийтийн хэсэг дургүйцэж байв. Харин Орос, Украины асуудал үүссэний дараа тэр либералуудын уурыг бүр ч их хүргэв. Тусгаар улсад элчингээр суугаа ч эзэн нь юм шиг аашлагч, дураар зоргоор ажиллагч гэж хэлүүлсэн.

Төрийн соёрхолт Д.Сосорбарам гурил цацуулж, хэлмэгсдийн хөшөөний өмнө зогсохдоо “И.К.Азизовыг хамгийн түрүүнд хөөж явуулах хэрэгтэй” гэж сүржин мэдэгдэж байсан. Тэр ямар алдаа гаргаж, юуг буруу хийв гэдгийг дипломат ёс горимоос хайх нь зүй.

АРДЧИЛСАН ТОГТОЛЦООТ, ТУСГААР ТОГТНОСОН УЛСЫН ХУВЬД

Бид бол олон тулгуурт гадаад бодлого баримталж, түүнийгээ өөрсдөө эрхлэн явуулах бүрэн эрхтэй, тусгаар тогтносон улсын ард түмэн. Харин түүхэн хөгжлийн явцдаа Орос орноос хараат байсан удаа бий. Мөн газар зүйн байршлын хувьд тэдний яг дэргэд, хил залган оршдог. Тийм учраас "Монголчууд бидэнд дургүй болох нь уу. Ямар байр суурь илэрхийлэх нь вэ" гэж аждаг, далд судалгаа явуулж байдгийг олон улсын харилцаа судлаачид хэлдэг.

Энэ бол "Хүчтэй нь хүчгүйгээ" гэдэг олон улсын харилцааны реалист зарчим. Буруутгах аргагүй. Дэлхийн хүчирхэг орнууд ийм бодлого баримталсаар ирсэн. Гэхдээ энийг бид бодолцож л явах учиртай болохоос "Бид Орос ах нартайгаа юу ярьж, арцалдах вэ" гэж бууж, сууж өгөх нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл газар зүйн байршлаасаа үл хамааран гадаад бодлогоо бие даан явуулах эрхтэй, тусгаар тогтнолоо нэгэнтээ зарласан хөгжиж буй орон билээ.

И.К.АЗИЗОВЫН САВНААСАА ХАЛЬСАН МЭДЭГДЛҮҮД

Нэг. УИХ-аар хэлэлцэх асуудлуудын дарааллыг урьдчилж мэдье гэсэн нь тусгаар улсын парламентад халдсан асуудал болов. Аливаа тусгаар улс парламентаар ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөөд байгаа нь гадаад орчиндоо нууцалбал зохих агуулга. Хүндэтгэлтэй хандах хэрэг. Харин И.К.Азизов, иргэд нь ч мэдээгүй байхад түрүүлж үзье гэж УИХ-ын даргатай тулсан нь анхаарал татав.

Хоёр. Орос, Украины асуудал үүссэний дараа ОХУ-ын ЭСЯ-наас "Монголын либералууд аа. Анхаар. Украин бол АНУ-ын л гар хөл шүү" гэсэн утгатай мэдэгдлийг Твиттер хуудсаар дамжуулан цацав. Дараа нь ГХЯ-наас үүнийг зохисгүй үйлдэл гэж үзэн, залруулахыг шаардсан ч И.К.Азизов хөдлөөгүй, уг мэдэгдлээ устгаагүй. Тусгаар улсад ирчхээд, өөрийн орны эрх ашгийг сүрдүүлсэн аятай ийн тулгасан нь, олон олон улаан анхаарлын тэмдэг ашигласан нь яав ч хэм хэмжээнээс давсан хэрэг байв.

Гурав. Дайн боллоо гэсний дараа Жуковын талбай дээр Оросыг дэмжсэн "Өнө мөнхийн хороо" хэмээх парад, жагсаал болсон. Олон монголчуудыг уриалж, тууз зүүлгэсэн. Тэр парадаар зүүсэн олон тууз дараа нь Улаанбаатарын гудамжны энд тэнд хөглөрч үлдсэн. Энэ үеэр И.К.Азизов өөрөө микрофонтой, тайзан дээр гарч ирээд дайны тухай дахь өөрийн орны байр суурийг сурталдсан юм.

Сүүлд өөрийн орны уран гулгалтын тамирчдыг авчирч, шинэ мөсөн өргөө "Степ Арена"-д тоглуулж болно гэж Биеийн тамир, спортын хороонд шууд ханджээ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: 2013 оноос хойш есөн жил тэр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албыг хашиж байна. Зөвхөн 2022 оны тухайд бус, өмнө нь ч "Либерал мэдрэмжгүй" гэж шүүмжлүүлж байсан удаа түүнд бий. Орос, Украины асуудал үүссэний дараа тэр бүр л "Та нар ч бас биднээс нэг их холдохгүй шүү" гэсэн мессеж бүхий "базсан" мэдэгдэл, үйлдлүүд хийж эхэлсэн нь анхаарал татна.

Магадгүй тэр бодлогоор, санаатай үйлдэж байгаа. "Орос орон хүчирхэг, либералжлаа гээд хаа холдох вэ дээ" хэмээж буй. Авчиг нутаг дэвсгэртээ амьдарч, ажиллаж буй гадаад, дотоод аль ч хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэдэг, ардчилсан улс гэдгээ бид харуулсаар байна. Харин хэвлэл, мэдээлэл И.К.Азизовыг хааяа нэг "шавхуурдчихаж" байхад буруудахгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-07-01 08:39

Хэлэлцэх асуудлуудын т�##�аар урьдчилж мэдээлэл авъя

Зочин
Зочин
2022-07-01 19:12
Reply to  Хэн

ГАНЦ ОРОС Ч БИШ БУСАД ОРНЫ ( ГАДААДЫН ЭЛЧИНГҮҮД ЭЭЛЖ ДАРААЛАН МАНАЙ УЛСАД ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАРАГ БИДНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС МЭДЭГДЭЛ ХИЙХЭЭ ШАХАВ.) АНУ ,КАНАД ,БРИТАНИ ,ФРАНЦ ГЭХ МЭТ ОРНУУД БАС АРАЙ Л БАЙНА ДАА.ЭЛЧИН ТУХАЙН ОРНЫ САЙН ХАРИЛЦААНЫ ТАЛААР ТУХАЙ 2 УЛСЫГ ХОЛБОДОГ ГҮҮР БОЛОХООС МАНАЙ УЛСАД ЗААХ ЗААВАРЛАХ МЭДЭГДЭЛ УЧИРГҮЙ БАЙМААР ЮМ.
М.ТЭНГИС МИНИЙ ОРОС ГЭЛТГҮЙ АДИЛХАН БҮГДИЙГ БИЧЭЭРЭЙ ДЭЭ.Миний МОНГОЛ ОРНООС ГАДААДЫНХАН БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ 3ДАХЬ 4 ДӨХЬ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН МЭДЭГДЭЛ ГАРГАХ УЧИРГҮЙ

Зочин
Зочин
2022-07-01 10:54

Энэ б�##�ай оросийг хөөж яавуул

Цэцэг
Цэцэг
2022-07-01 10:54

Зөв сайхан нийтлэл бичжээ . Баярл�##�аа . Эзэрхэг санаатай монгол улсыг үл хүндэтгэсэн дарангуйлах гэсэн хэн ч бидний нөхөр биш

Зочин
Зочин
2022-07-01 11:00

Ene sedwiiig hondoh redakts garch irehgvi bgd bsn ym. Ih zow medeeeljeeee bayrlalaaa

Зочин
Зочин
2022-07-01 11:00

Зөв2

Зочин
Зочин
2022-07-01 11:13

Даварсан орос

Зоч
Зоч
2022-07-01 11:21

Фашист

Иргэн
Иргэн
2022-07-01 11:43
Reply to  Зоч

Фашист нь ч юу юм бэ. Зүгээр л даварчихсан, улс төрийн болон дипломат ёс зүй мэддэггүй, өөрийгөө их юманд бодчихсон эрлийз.

Зочин
Зочин
2022-07-01 16:19

Заваан орос дарга нарын нэг

Зочин
Зочин
2022-07-01 20:08

Энэ одоо шургаад байна уу. Эхлээд наад эрх мэдэлтэнгүүд ээ харчих улс орныг аваад явж чадаж байна уу. Дарга нь хүртэл удахгүй дампуурна гээд хэлээд сууж байхад

Зочин
Зочин
2022-07-02 01:26

Ал чи �######�

zochiN
zochiN
2022-07-02 08:25

Монголчуудаа төвийг сахисан төрийн бодлогоо л дэмжицгээе, юм их хол байдаг юм, хөрш оронтойгоо муудах сайн зүйл биш, 3дахь хөрш вибэнд энэ 2хөршөөс илүү гэж юу байхад, бүгдтэй нь л хэвийн амг�##�ан амьдарцгаая,өөдөөгөө сөрж ур�####�г гол байдаггүй, бид чинь яг үнэндээ тийм ч их эх оронч эвтэй ухамсартай ард түмэн биш шүүдээ

zochiN
zochiN
2022-07-02 08:28

Гадны орнууд манай оронд их хайр зарлаж бараг л гадаад бодлого хүн чанарыг маань заах гэдэг болж,зүгээр л төвийг сахь

Малчин
Малчин
2022-07-02 09:38

Зөв асууд�##� хөнджээ. УИХ-р хэлэлцэх асуудлын жагса�##�тыг нэхсэн бол энэ яагаад ч болохгүй зүйл. Хоёр орны байтугай хоёр байгууллагын хооронд ийм зүйл байж болдоггүйг эрүүл ухаантай хэн ч мэднэ.

Зочин
Зочин
2022-07-02 12:14

Зөв нийтлэл бичжээ.

Зочин
Зочин
2022-07-02 19:24
Reply to  Зочин

Тусгаар тогтнолоо энэ эрлийзэд �##�хам тутамд нь мэдрүүлж байх хэрэгтэй. Мэдлэг чадваргүй харанхуй бага ястан юм байхаадаа �######�уул. Улаан үдийн тэнэг буриадуудын томыг яанаа өрөвдөлтэй хоцрогдсон бүдүүлэг хаягдсан ард түмэн...

Холбоотой мэдээ

Back to top button