СПОРТ
Монгол шүүгчид “AFC cup” тэмцээнийг шүүлээ

“Азийн Аваргуудын лиг" гэж нэрлэгддэг "AFC Cup" тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 24-30-нд болов. Тус тэмцээний "Е" хэсгийн тоглолтуудыг Тажикистаны нийслэл Душанбе хотноо зохион байгууллаа.
“AFC Cup” тэмцээний хэсгийн тоглолтуудыг Монгол Улсаас FIFA зэрэглэлтэй шүүгч болох Б.Хаш-Эрдэнэ, Э.Галбадрах нар шүүв.
Талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ хэсгийн эхний тоглолтод дөрөвдүгээр шүүгчээр, "ЦСКА Памир"-"Нефтчи" багийн тоглолтын талбайн шүүгчээр ажиллажээ. Харин Э.Галбадрах хоёр тоглолтод хажуугийн шүүгчээр ажилласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.