Нийгмийн

ХӨӨРХӨН САНААНУУД: Бороотой өдөр хийж үзээрэй

Зуны бүлээн борооны амьсгал цонх тогшино. Ийм бороотой өдрүүдэд хийж болох зүйлсийн жагсаалтыг гаргалаа.


  • Хэн нэгэн рүү халуун, дулаан үгтэй захидал илгээгээд үзээрэй.
  • Халуун боргол, халуун банштай цай ч энэ өдрийн хань болно доо. Эсвэл хамгийн сайхан дурсамжийг тань хадгалсан хоол хийж идээрэй.
  • Юунд ч санаа зоволгүйгээр зүгээр л хэвтэх бас сайхан биш гэж үү.
  • Цонхоор ширтэх сайхан шүү. Харанхуйлсан сэтгэл тэнгэрийн гэгээнд цэлмээд л. Борооноор хаашаа ч юм яаран гүйх хүмүүсийг ажиглаж, уран бүтээлч сэрэхүйгээ сэрээгээрэй.
  • Унших бүрийд сэтгэлийг тань хөглөж, оршин буйг тань мэдрүүлдэг, ном байдаг л биз дээ. Тэгвэл түүнийгээ барьж аваад суучихдаг юм байгаа биз дээ.
  • Борооны чимээнд бүүвэйлүүлж унтаарай.
  • Бороотой өдөр ч бас болзоонд явж болдог юм шдэ. Илүү их дурсамж үлдэнэ. Хүйтэн өдрүүдэд бодож дулаацах, бодож инээмсэглэх дурсамж.
  • Дуртай дуунуудаа сонсоорой. Ийм бүрхэг, бороотой өдрүүдэд дууны үгийг хүн чихээрээ тэвэрч сонсдог юм шиг санагддаг.
  • Заа мэдээж, кино үзэж болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-03 11:23

Ямар хөөрхөн юм бэ баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-07-03 12:03

Emooriyyy

иргэн
иргэн
2022-07-04 13:02

Зуны бороотой өдөр, хаяг нь шуусан гэр, эмээгийн маань хийцтэй цай тогоонд по, пор буцлаад л, би толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд дээвэр дээр шаагин буух борооны чимээг сонсон эмээгийн "Миний бор хүү, цайгаа уу" хэмээн дуудахыг хүлээн нүдээ анин хэвтдэгсэн. Ямар гоё байж вэ, сэтгэл гэгэлзэх гэж энэ юм бол уу.

Холбоотой мэдээ

Back to top button