Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Шүгэлдэх СӨРӨХ ХҮЧНҮҮДЭЭ гутлын түрийдээ хийгч ЭРХ БАРИГЧ нам

Монгол Ардын Нам сүүлийн зургаан жилийн турш "Эрх баригч нам" нэртэй болтлоо төрийг эзлэн сууж байна. Энэ хугацаад намын дотооддоо ч, гаднах орчиндоо сөрөх хүчин, шүүмжлэлт дүргүй болж, үндсэндээ сайхан налайжээ.

МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байх үед СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн тэргүүтэй зочид тэднийд цугларахад "Эмэгтэйчүүд тэгсхийгээд өөр орчинд шингэ" гэх агуулга бүхий алдарт бичлэг задарч байв. Эдүгээ цагт эмэгтэйчүүдтэй зэрэгцэх хэмжээнд өөр өрөөнд суух зочин ч үгүй болтлоо МАН-ын залуу лидерүүд тэндээ хүч аван, засаглах болжээ.

Нэг. Сөрөг хүчин сөрөх чадваргүй хоёр дараалсан парламент

УИХ-ын 2016 оны сонгуулиар АН нийт есөн суудал авснаар бүлэг байгуулах эрхтэй болсон. Гэвч замын дундаас Л.Болд, Ж.Батзандан нараа"хөөж", зөвлөл маягаар ажиллах болов. Яг 2020 оны сонгуулийн өмнө С.Жавхлан, О.Баасанхүү нар нэмэгдэж, нэлээд дуулиан тарьж байв.

Гэвч сөрөг хүчний хэмжээнд АН тууштай, томоохон нөлөөлөл бараг үзүүлээгүй гэж болно. Эсрэгээрээ тэд МАН-ын засгаа унагах тоглоомд кнопоо үнэд оруулахыг л чухалчлав. Ганц авууштай нь, бүлгийг харьцангуй ажил хэрэгч Д.Эрдэнэбат гишүүн удирдсан явдал. Гэвч тэрбээр бас л 2020 оны сонгуультай зэрэгцэн, хоригдсон хар түүхтэй.

Дараачийн бүлэг нь 2020 оны сонгуулиар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бүрдэж, замаасаа Н.Алтанхуяг, С.Ганбаатар нараар бүл нэмсэн. Улмаар дотооддоо Х.Баттулгын, С.Эрдэнийн төлөөлөл болон хуваагдаж, МАН-ын захиалгаар ҮХЦ-д гомдол өргөх болтлоо худалдагдан доройтов.

Хоёр парламент дамнаад АН-ынхан ийм байдлаар хөгөө хөлдөө жирэлцсэн тул үнэндээ улс орны шинжтэй томоохон акциудад анхаарах манатай явцгаалаа.

Ж.Мөнхбат МАН-ын генсек байхдаа үнийн өсөлт, ам.долларын ханшийн ханшийн акцийг янзын зохион байгуулдаг байв. АН их сайндаа л үүнээс санаа авч, чуулганы танхимын өмнө элсэн чихэр, цагаан будаа өрж л түр жүжсэн төдий. Үүнээс цааш сэтгэсэн ч үгүй. Сөрөг хүчин гэдгээ ч өөрсдөө мартацгаав.

Талбай дээр нэгэн рүүгээ гурил цацаж, С.Эрдэнийгээ тайзан дээр гарч зодож, АН-ын залуус нь уйлан дуугарч, эсэргүүцсэн зэрэг нь ердөө л өөр хоорондынх нь тэмцэл, эрх ашгаас цааш хэтрээгүй. Тэдний ийм байгаа нь МАН-ыг "Эрх баригч нам" нэртэй болтол нь ганцаар даналзах сайхан боломжийг өглөө. Үр дүнд нь ямар ч бодлогыг үл сөрдөг, сөрөх хүчингүй нийгэм, улс төрийн бүхэл бүтэн үе үүсэв.


ХОЁР. МАН-ын бүлгийн гишүүд аймхай, хулчгар болж, араар нуугдагсдаар дүүрэв

Сүүлийн хоёр парламентаар багцаалж харахад, УИХ дахь МАН-ын бүлгийн яс чанар ерөнхийдөө үлэмж муудав. Өмнөх парламент 32-ын бүлгээрээ хуваагдан, засаг төрөө байгуулснаас үүдээд ч тэр үү. Харьцангуй том дууграгч олонтой, шүүмжлэлтэй. Эрүүлээр харж, нэгнээ бүлэг дээрээ ядаж шүүмжлэгчид нэлээд байв.

Эдүгээ өмнөх парламентад үе үе тэсэлгээ хийдэг Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, хэгжүүнээр нам шүүмж үсэргэдэг Ё.Баатарбилэг, М.Билэгт, Л.Элдэв-Очир нар шиг ярьдаг гишүүд ч байхгүй болсон. Дээрх эрхмүүд бас ийм байсныхаа төлөөсийг ч хууль шүүх дамжих замаар хүртэж яваа.

Энэ удаагийн парламентад Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нарын овоо сайхан цаас нухдаг, уншдаг, учир зүйтэй хэдхэн гишүүд бий. Тэд гэвч Г.Занданшатарын, Л.Оюун-Эрдэнийн, МАН-ын генсекийн шүгэлдэгч нар болсноос хэтэрсэнгүй. Зөв сайн дуугарах нь их ч заавал нэг эрх ашиг руу чиглэж буй нь харамсал төрүүлнэ. Эмэгтэй гишүүдээс нэг нь ч онцгойлон манлайлал үзүүлсэнгүй.

Ч.Хүрэлбаатар овоо нэг нухацтай ярих ч хувийн, өшрөл нь асар их. Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар,С.Амарсайхан, С.Бямбацогт тэргүүтэй баахан бизнесээ хамгаалж, хүнтэй муудахаас айсан гишүүдтэй. Үлдсэн "жижиг" хэд бол бас бус зээлд хүн зуучилсан хэргээрээ "аавын хаалга" татах эрсдлээс мөнхийн болгоомжлоостой. Өмнөх парламентад орилж өгдөг байсан Ж.Мөнхбат жишээ нь нам таг болжээ.

Ер дууч шувуухайгүй бүлэг болж хувирсан дүр зураг эндээс харагдана. Намын дарга МАН-ын генсек тэргүүтэн нь шүүх, прокурор, АТГ, ТЕГ-таа бүрэн нөлөөлж байгаа энэ үед УИХ-ын гишүүд удирдагч нар луугаа үг хэлэхээс ч айдаг хэлбэрт орцгоожээ. Ингэснээр хэн хүчтэйн үгээр хувиа борлуулахын тулд чимээгүй дагагсдын дүрд шилжицгээсэн гэхэд болно.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭГЛЭЛ: Сонгодог парламент хөгжүүлнэ гэж хэдэнтээ ярих авч УИХ-ын гишүүдийн чадамж, ёс зүй, үзэл санаа үүнд тэнцэх боломж улам алсарсаар байгаа нь харамсалтай. Парламентаас нийгмийн чанартай шүгэл үлээгчид, бие даасан дүр төрх үзэгдэх нь нэн ховордов. Тэд дуугарваас ард нь заавал нэг тохиролцоо, шантааж байдаг нь ч илхнээ боллоо.

Үндсэн хуулийн үйлчлэх хүрээ нь тогтолцооны гажуудал үүсгэж, УИХ-ын гишүүд гэх нэртэй 76 сайдын албан тушаалтантай. Улс орны бодлогыг чиглүүлэн засах, хуульчлан тогтоох ёстой атлаа сумын клубын засварт санаа зовж суудаг сонгогчдоос нэн хамааралтай гишүүдтэй буй нь өнөөдрийн бидний бодит байдал юм.

Нөгөө талд УИХ-д бизнесээ өргөжүүлэх. Эсвэл бүлэглэлүүдийн захиалгаар хэд гурван хууль батлуулах. Ийм хүсэлтэй хүмүүсээр дүүрсний илрэл нь өөрөө ийм сөрөх хүчингүй, агаарын урсгалгүй танхимыг бүрдүүлэхэд хүргэсэн гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 08:20

Ханг�##�ттай шүүмжилж бна

Зочин
Зочин
2022-07-05 10:08
Reply to  Зочин

Би нэг шүүмж бичие ээ. Бас та нараасаа хүлчил өчье. МАН ыг 70.хүртлээ дэмжиж явсан миний буруу. Ардчил�##� надад бас миний хажууд байгаа хүн бүхэнд хэрэгтэй бас хүн болгоны хэрэгжүүлэх эрх үүрэг гэж ойлголоо. Коммунизм Социолизм хэрэггүй ээ

Зочин
Зочин
2022-07-04 08:21

Олны танил олиггүй одууд гэвэл таарна

Зочин
Зочин
2022-07-04 08:41

Bugd aigaad amia bodood shorond orohgui bhiig husch bna

Зочин
Зочин
2022-07-04 08:47

Хайрцаган дахь Эрх баригчид. Дотоод хэрүүлээс өөр илүү гарсан юмгүй тогооны хүүкнүүд

Зочин
Зочин
2022-07-04 09:01

Бүгд нэг т�##� болцон үзэлцээд байна уу Занданшатар гуай хэлсэндээ сөрөг хүчинтэй байх ёстой үгүй бол ард түмэн сөрөг хүчин болно гэжуугаа

Зочин
Зочин
2022-07-04 09:01

Хайрцаган дахь Эрх баригчид. Дотоод хэрүүлээс өөр илүү гарсан юмгүй тогооны хүүкнүүд

Иргэн
Иргэн
2022-07-04 09:52

30 жилийн дампуурлыг арилгахаар зорьж буй ЭРХ БАРИГЧ НАМ. МАНАН-ийнхан үнэнд гүйцэгдэж үхэх дээрээ тулахдаа худ�##�дагдсан амьтнаар өдөөн хатгасан нийтлэл бичүүлээ шив. МАНАН-ийнхан бол хувийн эрх ашгаа шун�##�аа дээгүүрт тавьдаг худ�##�ч хуурамч хорчин ховчин хутгууруудын нэгдэл байдаг. Тийм ч учраас тэдэнд ул орон ард олныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа ЭРХ БАРИГЧ НАМ-ынхан та�##�агдахгүй байгаа. Тайван бай, хүлээн зөвшөөр өөр аргагүй. Харин доогуур нь нүх ухаж төрийн �##�ба боловсролын с�##�барыг дампууруулж байгаа нохой зангаа болих хэрэгтэй.

9908
9908
2022-07-04 10:04

Хүрэлсүх энэ намыг бүүр диктатур тогтоон нам базсан нь гишүүд ойчерлон гар барьж байгаагаас харагдана. Нөгөө муу тавиур данхыг хэн ч тоохгүй байгаа нь өрөвдөлтэй. Энэ бүх байд�##� хэзээ мөдгүй дэлбэрэхэд ард түмэн босоход тун ойртон ирлээ

Зочин
Зочин
2022-07-04 11:14

Мангарууд төрийн шатагд эрх бхрьж их юм идэж байгаа цаг хугацааны аясаар өөрчлөгддөг юм шүү

Зочин
Зочин
2022-07-04 19:24

Зэвүүн новшнууд

Зочин
Зочин
2022-07-04 19:24

Сэтгүүлч үнэн бичжээ мангарууд үнэн эзэн сууж байна

Зочин
Зочин
2022-07-05 10:00

Сэтгүүлч МЯДАГБАДАМТАЙ САНАЛ НЭГ БАЙНА 101 МОНГОЛЫГ АВЧ явсан МАН сайн нам мөн үү .Таны миний сонголт буруу байсан юм биш үү.

Зочин
Зочин
2022-07-05 19:38

Сайн бичвэр өлгөжээ

Холбоотой мэдээ

Back to top button