Сурвалжилга, Нийтлэл

Лидергүй, мөнгөгүй, хүчгүй АН-аас "цөвүүн" цагт ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

Агуулга яривал “Ардчилсан намтай байлаа, дээхэн үед” гэж дурсах цагтаа иржээ. Хэлбэр талдаа АН-аас ардчиллын нэр зүүсэн, шинэ хуучин хэсэг улс л үлдэв. Шинээс нь М.Тулгат, Ж.Батсуурь, хуучнаас нь Д.Сосорбарам, Э.Бат-Үүл гэхчлэн нэрлээд явж болох юм. Дуучин С.Жавхлан хүртэл “Хэрүүлийн бузартай АН-аас гарлаа” гэж сүржин мэдэгдэл хийж байв даа.


НЭГ. Ардчилсан лидерүүд хаачив

АН-ын "Сүүлчийн могикан" С.Эрдэнэ Их хурлынхаа үеэр гишүүндээ өшиглүүлсэн үйл явдлаар энэ намын доройтол үргэлжилж байна. Баабар нэгэнтээ "Ёроолдоо хүртлээ унаж байж улс хөгжинө" хэмээснийг АН-тай нь холбож, "АН ёроолдоо хүртлээ унаж байна" гэлцэх болов.

Нөгөө талд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийгөө хууль ёсны АН-ын дарга гэж тунхагласаар. УИХ дахь бүлэг нь байр сууриа нэгтгэж чадахаа больж, парламентад сөрөг хүчний үүргээ биелүүлэх чадалгүй болсон. Харин анхны ардчилагчид болох Ц.Элбэгдорж бүр Олон улсын Ардчилсан холбоо хэсэж, Д.Сосорбарам, Э.Бат-Үүл нар нь гудамжинд жагсагчид болж хувирав.

Ерөөс АН-ын доройтол лидергүй болсноос үүдсэн гэмээр. Нэгэн цагт АН-ын түүрийг тахалж явсан гишүүд нь өдгөө хэрэгцээтэй цагт хувийн өнцгөөс дуугарч, бусад үед чимээ имээгүй оршдог болсон дүр зурагтай.


ХОЁР. Мөнгөгүй намын үзэл баримтлалгүй зовлон

Ерөөс Орос, Украины гэнэтийн нөхцөл байдал үүсэхээс өмнө хуучин ардчилагчдаас ор, сураг дуулддаггүй байв. Тамганы маргаан өрнөж, нам нь хоёр хуваагдан талцаж байх эл хүнд үес Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Сосорбарамын хэн нь ч намынхаа төлөө жагсаагүй.

Харин олон улсын үйл явдал өрнөж эхэлмэгц л тэд баруун гэдгээ санав. Гэнэтхэн энд тэнд жагсаж, Оросыг муулж, В.Путинийг дарангуйлагч хэмээн цоллож гарав. Ерөнхий логик нь, тэдэнд АН унах нь чухал бус эгзэгтэй нөхцөлд ОХУ руу довтлох хэрэгцээтэй байлаа гэлтэй.

Тэд АНУ-аас санхүүжилт аваагүй гэдэг. Авчиг АНУ-ын USAID зэрэг байгууллагаас АН-д дэмжлэг үзүүлж ирсэн, харин 2020 оны сонгуулийн өмнөөс тоохоо больсон гэх. Нэгэнт сонгуульд ялалт байгуулж чадаагүй тул тамга, тэмдгээ өгцгөөгөөд, мөнгөгүй намаа үзэл баримтлалгүйгээр орхиж, хувийн амар амгалангаа хөөцгөөв.

Энэ үед АН-ыг халааснаасаа санхүүжүүлж байсан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга бөгөөд, энэ утгаар тамга тэмдгийн маргаанд нөлөө бүхий хуруугаа дүрж, хожмын улс төрдөө ашиглахаар зэхсэн харагдана.


ГУРАВ. 1990 оноос хойших АН-ын бахархал юу вэ

ЗХУ задарч, дэлхийн энд тэнд ардчилсан хөдөлгөөн өрнөж асан тэр цагт С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэсэг эрс түүхэнд тэмдэглэгдэх завшаан атгажээ. Ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг, хүний эрхтэй нь авчирсан гэж тэд өдгөө ч лоозонгоо хийж буй. Өнөөдөр ардчилал руу “Тэр үед Оросууд харан харан ардчилсан хөдөлгөөн өрнүүлнэ гэж байхгүй”, “АНУ-ын нөлөөгөөр тоглоомын нам л байгуулагдсан шүү дээ” гэх мэтээр, янз бүрээр “нулимж” болж байна. Хамгийн эрүүл саруулаар харахад энэ монголчуудын туулах л ёстой зам байв.

Монголд системийн өөрчлөлт авчирч таарсан ч намын хувьд АН төлөвшиж даанч чадсангүй. С.Зориг амиа алдаж, бусад “хараацай”-нууд нь цэл залуудаа улс төр лүү их, бага хэмжээгээр шургалж авав. Ингээд улс төрийг удаан атгасангүй, улс орныг уртад засагласангүй.

Парламентын сонгуулийн үр дүнг харвал МАН (МАХН) олонх болсон нь дийлэнх. М.Энхсайхан нар 1990-ээд ондоо эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хийж, хожим нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн карьераар мандан, Э.Бат-Үүл хэсэг хотын дарга хийж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар “Оюу толгой”-гоор алга ташуулаад л. Харин өнөөг хүртэлх нийгмийн суурь бодлогуудыг МАН-ын муу, сайн улстөрчид хамжин үүрэлцэж ирэв.

Нэг ёсондоо 1990 оны "хувьсгал"-аас өөр бахархлыг тэд бүтээж чадсангүй. Үргэлж тэд хувийн тоглолтууд хийсэн дүр зурагтай бөгөөд эрх баригч намтайгаа үгсэж, эвсэж, улстөрд амьдарсан үйл явдлуудын хэлхээстэй.

НЮАНС: Сонирхолтой нь, хуулийн байгууллагад хэргийн процессгүй болж "цэвэрлэгдсэн" С.Баярцогт одоо АН-ын дарга руу чиглэнэ гэж яригдах болов. Одоо тэр Дубайн гэрээг дэмждэг хэсгийн дэмжлэгийг хамгийн сайн авах цэвэр, даруу дүр. Гол нь С.Баярцогтод эргээд "Ардчилсан намаа сэргээж авъя" гэсэн эрмүүн эрмэлзэл байхгүй нь мэдээж.

Харин эрх баригч намаас хэтийдсэн шахалт амсаад буй "сахал" Д.Эрдэнэбилэг л С.Баярцогтын ард байх боломжтой. Үе, үеийн улс төрийн тод дүрүүдийг санхүүжүүлж ирсэн түүнд л магадгүй АН-ыг босгох хүч бас хүчтэй ашиг сонирхол бий.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ардчилал ярихаар тэд С.Зоригоо, 1990 оноо дурсдаг. Залуу ч, халуун ч байв. Харин нэг нам давуу засаглаж буй энэ цагт 1990 оноос эхлэлтэй АН-ын улстөрчид "дэлхий"-д явна. Улс төрд хангалттай амьдарсан гэж ханасан тэд АН-ын ирээдүйд хувь, хувийн агуулгаар цаашид ч хандах дүр зурагтай.

Харин Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын улстөрийн амбицтан, эрх ашигтнууд одоо АН-ыг "хэрэглэнэ", гэхдээ үзэл баримтлалын түвшинд сэргээх нь юу л бол.

Одоо АН-аас үзэл баримтлалтай, хувиа боддоггүй залуу үеийг л хүлээх үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:38

ene ardchilsan nam ugaasa buur butahgui ee huurhiis

Зочин
Зочин
2022-07-05 08:38

ene heden durakuud mongold ardchilaliig alj baina

Зочин
Зочин
2022-07-05 08:38

хүмүүс одоо шинэ ардчил�##�ыг хүлээж байна

иргэн
иргэн
2022-07-05 08:42

Мөнгөгүй, Лидергүй дээр нь Нэр хүндгүй болчихсон хэдэн Зөнөг өвгөчүүлээс одоо ч юу хүлээх ч билээ дээ,

Зочин
Зочин
2022-07-05 08:45

Yunii toloo temtsej baisan ni bvvr oilgomjtoi bolloo. Naiziigaa alsan. Horongo mongotei bolson Alban shushaal suusan. Toriin ondorliogt garsan. Tegeed ch hanadaggvi tsaddaggvi iim ergvv heden obgon odoo bolij vz....Bvh hudal huurmag chin hvn alsan hvree talsan chin helj yriagvi baisan ch vildleeree haragdlaa...Boloo sh dee..

Зоч
Зоч
2022-07-05 09:56

suirsen ner n hundetsen nam erdene elbegee batuul sosorbaram bayrtcogt saihanbileg geed amidralaa tultal.eed n tatsan nehduud odoo ene namaar hamgaalt hiih geed ulairaad zsigaa taihgui bn.daa

Зочин
Зочин
2022-07-05 11:32

Yunii toloo temtsej baisan ni bvvr oilgomjtoi bolloo. Naiziigaa alsan. Horongo mongotei bolson Alban shushaal suusan. Toriin ondorliogt garsan. Tegeed ch hanadaggvi tsaddaggvi iim ergvv heden obgon odoo bolij vz....Bvh hudal huurmag chin hvn alsan hvree talsan chin helj yriagvi baisan ch vildleeree haragdlaa...Boloo sh dee..

Зочин
Зочин
2022-07-05 11:46

Энэ хэдэд Монголчууд үнэхээр дургүй болсон, эд нар Монголчуудын итгэлийг �##�дсан, доромжилсон, хошгоруулсан, хулхидсан... Одоо цэвэр з�##�уучуудад зайгаа тавьж өгөх хэрэгтэй...Эд нарыг харахаар нүд хорсож байна...

Хариу
Хариу
2022-07-05 18:57

Хувиа боддоггүй хүн улс төрд орох уу? Тийм тэнэг хүн байдаг бол надад заагаад өгөөч. Монголын төрд дандаа хувиа хичээсэн, мөнгө төгрөг мөрөөдсөн хүмүүс ордог болоод удаж байна. 1990-ээд оны хүмүүс бүгд байхгүй болсон. Одоо үнэхээр цэвүүн цаг ирсэн байна даа.

Зочин
Зочин
2022-07-05 21:02

Ер нь мэдлэг чадвартай хүнд атаач чадваргүй хүмүүс л атаархаж муулж хорсож байдаг !Ганбаатар гишүүн бол үнэхээр мэдлэгтэйдээ ОТ -н асуудлыг цэгцлэж улсаа өрнөөс хамга�##�аж ,Алтанхуяг гишүүн ЕС байхдаа ард түмний нүдэнд харагдаж , чихэнд сонсогдох маш их бүтээн байгуул�##�т хийсэнийг иргэд мэдэж т�##�архаж байгаа !

Зочин
Зочин
2022-07-05 21:02

Хүчингүй батлагдаагүй тамгатай т�##� яаж сэргээн гэж! Хуулийг гууль болгож завхруулж жонхууруулах юмдаа!

Зочин
Зочин
2022-07-05 21:03

Зсс ямар нүүрээ ирж бгаам бэ, ичмээр лүднүүд юмаа ккк, 2014 онд Алтанхуягийг ерөнхий сайдаас Сайханбилэг Баярцогт 2 нь унагаахад шар�##�хаж АНд мөн ч их муу юм хийсэн, Ганбаатар уугаасаа түгжил 2 нүүртэнгүүд

зочин
зочин
2022-07-06 15:07

Ялтан Эрдэнээ байгаа цагт Ардчилсан нам нар үзэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button