Нийгмийн
Эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурчээ

Завхан аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 53 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оноос зургаан пунктээр буурсан үзүүлэлт юм.
“Өнөөдрийн байдлаар 8166 зөрчил илрүүлж, 273 хүн эрүүлжигдэн, 170 хүн баривчлагдсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад зөрчил 5057-оор, баривчлагдсан хүн 36-аар, эрүүлжигдсэн хүн 131-ээр буурсан” хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Тухайлбал, аймгийн хэмжээгээр 146 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 29.5 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 34.2 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг үйлдэгджээ. Харин үлдсэн хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлжээ. Гэмт хэргийн улмаас найман хүн нас барж, 49 хүн гэмтэж 212.9 сая төгрөгийн хохирол учирсан аж.
С.ХОНГОРЗУЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.