НийгмийнУЛС ТӨР

Д.Ганбат: Ноён С.Лавров жинс биш костюмтай ирсэн нь хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаан эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр "Маргаашнаас хаврын чуулган завсарлах юм шиг байна. Нэлээд үр дүнтэй чуулган боллоо гэж үзэж байна. Зарим нэг зүйлийг эс тооцвол. Өнөөдөр бол иж бүрэн түншлэлийн гэрээтэй ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчилж байна.

ГХЯ гэрээ хэлэлцээр хийж байх шиг байна. Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, учирч байгаа байх. Хэд хэдэн зүйл анхааруулж хэлмээр байна. Үндсэн хуулиараа дайныг эсэргүүцдэг,НҮБ-ын тусгаар тогтносон улсуудын бүрэн бүтэн байдлыг сахьдаг орнуудын нэг.

Ноён С.Лавров хэд хэдэн удаа айлчилсан. Хуучин бол жинсэн өмдтэй буудаг байсан бол одоо костюмаа өмсөөд, зангиагаа зүүгээд, гутлаа тослоод ирдэг болсон байна. ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу.

Украйны хил хял хязгаарт халдаж болохгүй, дайн хүчирхийллийг дэмжиж болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Манай олонх анхаармаар байна. Гурил будаа цацаж байна. Хурал хуй болж байхад гарч ирж зодож нүдэж байна. Төв талбай дээр Монгол Улсын баатар хүнийг барьж аваад үсдэж байна. Энэ явдал та нарт намраас давтагдаж эхлэх байх. Тиймээс хууль сахиулах, хяналт тавих ажлаа сайн хиймээр байгаа шүү.

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалтай холбоотой эрчим хүчний хараат байдал, Эгийн голийн УЦС, бензин тосны үнийн асуудал гэх мэт олон асуудлыг шийдмээр байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-07-06 15:10

Чи дут шээсниЙ пидон

Холбоотой мэдээ

Back to top button