Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурт сэлэх гэж ороод осолджээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон  Хөвсгөл нуурын хойд талд Хилийн цэргийн амралт  буюу аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км  Хөвсгөл нуурт 4 том хүн сэлж байгаад  өчигдөр өдрийн 12 цагийн орчим  нэг хүн нь осолдсон  байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан очиж  Хөвсгөл нуур, Онголог нуурын үзүүр гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 метрийн гүнээс 40 настай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Б-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Иймээс иргэдийг Хөвсгөл нуурт аялал зугаалгаар ирэхдээ нуурын усанд сэлэхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button