НийгмийнУЛС ТӨР

Д.Ганбат эцэстээ "зөнөсөн өвгөн" гэгдэж, хуулийн өмнө хүч мөхөсдөв

Хаврын чуулганы хуралдаан хаалтаа хийхийн өмнөхөн АН-ын бүлгийнхэн бужигнацгаав. О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах боломжийг нээх заалт бүхий  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Улмаар уг хуулийн төсөлд хориг тавьж болох Ерөнхийлөгчийн мэдлийн тав хоногийн хугацаа өчигдрөөр тасалбар болж, эл хууль хүчин төгөлдөр болж байна.

Ингэснээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хуулийн өмнө хүч мөхөсдөхөөр болж байна.

Түүний хувьд бүтэн долоо, найман сарын хугацаанд АН-ын бүлгийн үйл ажиллагааг тасалдуулж, угаасаа хоёр хуваагдаад зовж байсан намынхаа зовлонг улам бүр нэмсэн хүн. Эцэстээ аргаа барсан намын нөхөд нь ийн хуулийн төсөл өргөн барьж, олонхийн бүлгээр хэлэлцүүлж байж эцэстээ нэг юм намын бүлгийн асуудлаа хуулийн хүрээнд явуулах боломж бүрдэх шиг болов.

Д.Ганбатын хувьд ийн гүрийснийхээ эцэст хэн ч биш болж үлдэв. Намын нөхөддөө ч үзэн ядагдаж, Украйныг дэмжигч "элий балай, "зөнөсөн өвгөн" гэгдэж, нөхдөдөө миалагдав. Өөрөө ч үнэнд гүйцэгдэж, АН-ын бүлгээс гарч буйгаа мэдэгдээд таг боллоо. Түүний хувьд О.Цогтгэрэл нарынхаа гишүүдтэй хамт сүүлд бүлгийн хуралдаа оролцож, "бууж өгсөн" гэдгийг АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийх үеэрээ дурдсан.

Одоо АН-ын гишүүд намрын чуулган нээнгүүт бүлгийн даргаа сонгож, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж эхлэх нь. Бүлгийн даргад дөрвөн гишүүн нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-07 09:25

Mongiiig bas diildeg ym gej bas baidgiiin shdeeeee

Зочин
Зочин
2022-07-07 09:26

Goy hohichin ni

Зочин
Зочин
2022-07-07 16:52

ЭРДЭНЭ ,ГАНБАТ НАР АНаар ОЛОН ЖМЛ ТОГЛОЛОО.ОДОО БОЛНО.БҮР БҮЛГИЙН ХУРАЛ ГЭСЭН ЧИНЬ ГӨНБАТ ,ЭРДЭНЭ 2 СУУЖ ХАРАГДАХ БОЛОВ

МОНГОЛ
МОНГОЛ
2022-07-11 17:36

ЭНЭ ЯМАР ЮМНЫ УЛС ТӨРЧ БАЙХАВ ДЭЭ? ХАРИН ЯАЖ ЯВААД ГИШҮҮН БОЛДОГ ЮМ БОЛ ДОО. БАЯНХОНГОРЫНХОН БҮГД ХАМААТАН САДАН НЬ ЮМ УУ? ЭСВЭЛ ТЭД ТЭНЭГ ЮМ УУ?

Холбоотой мэдээ

Back to top button