ДЭЛХИЙ

АНУ Афганистаныг холбоотон гэж тооцохоо болино

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст хандаж, Афганистаныг УАЦЭ-д ордоггүй холбоотон улсуудын жагсаалтаас хасах санал гаргажээ. Тэрээр санал гаргах болсон үндэслэлээ 1961 оны Гадаад тусламжийн тухай хуультай холбон тайлбарласан байна. Уг хуульд АНУ нь хүний эрх, олон улсын хэм хэмжээг байнга зөрчдөг улстай харилцаагаа тасалж болно гэж заасан байдаг аж.     

Цагаан ордноос гаргасан албан ёсны мэдээлэлд “Гадаад тусламжийн тухай хуулийн 517 (22 U.S.C. 2321k) дугаар заалтыг үндэслээд би Афганистаныг УАЦЭ-д ордоггүй холбоотон улсын жагсаалтаас хасах санал гаргалаа гэж Ерөнхийлөгч хэлсэн" хэмээн онцолжээ.

Ингэснээр Афганистанд АНУ-аас санхүүгийн тусламж дэмжлэг авах боломжгүй болох эрсдэл нүүрлэлээ. Зөвхөн АНУ төдийгүй АНУ-ын холбоотон улсуудтай харилцах харилцаанд ч нөлөөлөх нь тодорхой.    

Афганистан 2012 онд АНУ-ын УАЦЭ-аас гаднах холбоотон улс болсон юм.  

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Вашингтон Афганистаны АНУ дахь хөрөнгийг царцаасныг “онигоотой” гэж хэлж байсан юм. Афганситан улс Есдүгээр сарын 11-ний халдлагатай ямар ч холбоогүй нь нотлогдчихоод байхад гарч явсныхаа дараа улс орных нь дотоод хэрэгт оролцож, нөхцөл байдлыг илүү хүндрүүлэхийг хичээж байна гэсэн санааг тэрээр энэ үгээрээ илэрхийлсэн байдаг. Энэ удаагийн Жо Байдены санаачилга ч Афганситаны нөхцөл байдлыг эрс дордуулах үр дагавартай нь тодорхой юм.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-08 00:10

АФГАНИСТАН ӨНГӨРСӨН ХОРВОО БОЛСОН

Холбоотой мэдээ

Back to top button