Нийгмийн

Морины сэрвээ хэмжигч 600 мянган төгрөгийн үнэтэй байна

Улсын наадамд Монгол, эрлийз морийг хэрхэн ялгаж уралдуулах нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Хурдан морины уралдааныг Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулахаар хуульчисан.

Монгол морь дараах гурван стандарттай байх юм

НЭГ: Үүлдэрлэг байдал

ХОЁР: Сэрвээний өндөр

ГУРАВ: Өмнөх хоёрыг нэгтгэсэн стандарт аж.

Тэгвэл энэхүү хууль батлагдсанаас хойш хурдан морины сэрвээ хэмжигч палкметр эрэлттэй байна. Бид дээрх палкметр ямар үнэтэй байгаа талаар худалдан борлуулж байгаа хүмүүсээс тодрууллаа.

Ингэхэд "600 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Уяачдын холбооноос гаргасан стандартыг баримталсан палкметр шүү. Хүмүүс мориныхоо сэрвээг хэмжих гэж их авч байна" гэсэн мэдээллүүдийг өгч байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button