ДЭЛХИЙ

ТААМАГ: Энэ намар Их Британид өдөрт 600 мянган ковидын тохиолдол гарч болзошгүй

Ирэх долоо хоногт Их Британид коронавируст халдварын тоо дээд хэмжээндэ хүрч, энэ намар гэхэд эл тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой гэсэн шинэ судалгаа гарчээ. Судалгааг профессор Тим Спектор хийсэн талаар “The Mirror” мэдээлжээ.

“ZOE” гэх ковидын судалгаагаар, Британид өдөр тутамд илэрч буй нийт тохиолдлын тоо 339,265-д хүрээд байна. Өдөрт 349,011 халдварыэ тохиолдол бүртгэгдэж, ирэх долоо хоногт энэ тоо дээд амжилт эвдэх төлөвтэй байгаа аж.

Профессор Тим Спекторын хэлснээр, зуны амралт дуусч, намар гэхэд эл тоо хоёр дахин нэмэгдэж, нэг өдөрт 600 мянган халдвар бүртгэгдэж болзошгүй гэв.

“Олон нийт хэвийн амьдралынхаа горимд эргэн орсон мэт санаж байгаа байх. Засгийн газрын зарим нэг хүмүүс Британид тахлын дараах “вирустэй зохицон амьдрах талаар ярьж байгаа нь ард иргэдийн дунд аюулгүйгүй гэсэн хуурамч мэдрэмжийг бий болгосон байж магадгүй” гэж Тим Спектор сануулав.

Эх сурвалж: The Mirror

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
7 сар 9, 2022 15:27

peeh udurt bur 600000aar uu. yamar aimaar yum be

Хэхэ
Хэхэ
7 сар 13, 2022 10:41
Reply to  zochin

Одоо ковидыг хэн ч тоохгүй хор хөнөөл нь буурсан

Зочин
Зочин
7 сар 9, 2022 17:00
Reply to  zochin

зориуд тарааж буй.

Холбоотой мэдээ

Back to top button