Зукерберг: Байдены захиргааны шахалтаар Ковидийн зарим контентыг хязгаарласан
“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг цар тахлын үеэр Жо Байдены захиргааны шахалтаар Ковид-19-ийн агуулгатай зарим контентыг хязгаарласан гэж хэлжээ.
Даваа гарагт /2024.08.26/ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороонд бичсэн захидалдаа тэрбээр өмнө нь энэ шахалтын тухай яриагүйдээ мөн Facebook, Instagram, WhatsApp-ын эзэмшигчийн хувьд зарим контентыг устгахтай холбоотой зарим шийдвэрүүддээ харамсаж байна гэсэн юм.
2021 оны долоодугаар сард Ерөнхийлөгч Жо Байден Facebook зэрэг олон нийт мэдээлэл авдаг платформууд коронавирусийн вакцины талаар ташаа мэдээлэл цацагдахыг зөвшөөрснөөс болж олон хүн амь үрэгдэж байна хэмээсэн.
Мөн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки, АНУ-ын Ерөнхий мэс засалч Вивек Мурти зэрэг албан тушаалтнууд “Meta” компанийг худал мэдээллийн эсрэг хангалттай арга хэмжээ авахгүй байгаа нь цар тахалтай тэмцэж хүмүүсийн амь насыг аврахад хүндрэл учруулж байна гэсэн юм.
Зукерберг бичсэн захидалдаа “Засгийн газраас шахалт өгсөн нь буруу байсан гэж би бодож байна. Мөн энэ талаар илүү нээлттэй яриагүйдээ харамсаж байна” хэмээжээ.
Тэгвэл Цагаан ордон мэдэгдэл хийхдээ Байдены захиргаа үхлийн аюултай тахал өвчинтэй тулгараад байсан үед нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагатай алхам хийхийг уриалсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
садар самуун линкууд арилахгүй байна, маркаа
ковид яригдаагүй. садар контентоос болж бага насны хүүхдүүд уруу татагдаж егүүтсэн гэсэн шдээ. хохирогчидын гэрээс нь ирчихсэн байсан
Угаасаа хүчний байгууллагын хян�##�танд байдаг байж гэмгүй царайлаад хэрэггүй шүү дээ