Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ ковидийн халдвар эрс нэмэгдсэн тул амны хаалт зүүхийг зөвлөжээ

Өмнөд Солонгосын засгийн газар тавдугаар сард коронавирусийн халдвар буурсантай холбогдуулан амны хаалт зүүх дэглэмийг цуцалсан юм.

Тэгвэл одоо ковидийн тохиолдол огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтэд маск дахин зүүхийг зөвлөх болжээ.

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) пүрэв гарагт /2024.08.15/ удирдамж гаргахдаа битүү орчинд олноороо цугларсан үед амны хаалт зүүх нь халдварын тархалтыг бууруулахад тусална хэмээсэн байна.

Тус агентлаг маск зүүхийг хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй ахмад настнууд болон суурь өвчтэй хүмүүст онцгойлон зөвлөжээ.

“KDCA” удирдамждаа “Эмнэлэг болон халдварын өндөр эрсдэлтэй бусад газруудад ажиллагсад, тэдгээр газруудад зочилж байгаа хүмүүс маск зүүж, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн ажилчдыг (түр хугацаагаар) ажлаас нь чөлөөлөхийг зөвлөж байна” гэсэн юм.

БНСУ-ын хэмжээнд ковидийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн улмаа долоодугаар сарын гурав дахь долоо хоногт 226 байсан бол наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт 1,357 болж нэмэгдэх хандлагатай байна.

Ковидийн халдвар болон хүндрэлийн түвшинд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь нас. Халдвар авсан хүмүүсийн 69 хувиас илүү нь 65 ба түүнээс дээш насны хүмүүс, дараа нь 50-64 насны хүмүүс (18.2 хувь) байгаа юм.

Амны хаалт зүүхийг зөвлөснөөс гадна БНСУ-ын засгийн газар аравдугаар сард иргэдээ ковидийн эсрэг вакцинжуулах болсон билээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-17 12:59

Улсын Их дэлгүүрт дүүрэн л солонгосууд явж байгаа харагдах байна ш дээ , ихэнхи нь настай хүмүүс ... 🙁

зчн
зчн
2024-08-17 16:02

хилээр ш�##�гаж оруул

Зочин
Зочин
2024-08-17 16:20

За солонгосчуудаа битгий сүржигнэ гаад ковид чинь одоо ямарч өвчин биш. Бүх хүнд дархлаа тогтсон.

Холбоотой мэдээ

Back to top button