Нийгмийн

Тодруулга: Ковидын хууль нэрээр ам.доллар шилжүүлэхийг хориглоогүй гэв

Цахим орчинд иргэдийн зүгээс Монголбанк ковидын хууль нэрээр ам.долларын гүйлгээг хориглож, хориглосон атлаа гүйлгээний шимтгэл өндөр авч байна гэх асуудлыг хөндсөн билээ.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Монголбанкны зүгээс Ковидын хууль нэрийн дор ямар ч хориг, шимтгэлийн асуудал байхгүй. Бид арилжааны банкнуудын үйл ажиллагаанд хяналтын үүднээс ажиллахаас биш дотоод ажилд нь, ялангуяа валютийн гүйлгээ болон гүйлгээний шимтгэл зэрэгт нь оролцох боломжгүй. Тухайн банк ямар банктай харилцаж байгаагаас шалтгаалан шимтгэлийн хувь нь өөр өөр" гэв.

Мөн, 2020 онд хэрэгжиж эхэлсэн Ковидын тухай хуулийн 18.1-т зааснаар уг хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа аль хэдийнэ дууссан байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button