Нийгмийн

ГХ-ны сайд Б.Батцэцэг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг энэ долоодугаар сарын 10-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжилд ЮНЕСКО үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглээд, цаашид боловсролын салбар дахь цахим шилжилт, Монгол Улсад шинээр геопарк байгуулах, мэдээлэл харилцаа холбооны зэрэг салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал О.Азулей Монгол Улсыг ЮНЕСКО-гийн төсөл, хөтөлбөр, конвенцыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх чиглэлд ЮНЕСКО-гийн төв байгууллага болон бүс, дэд бүсийн төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж ирснийг онцолж, ардчилал, хүний эрхийг дээдлэх болон яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны нийтлэг зарчим дээр тулгуурлан хөгжүүлж буй харилцаа улам бүр бэхжиж буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү айлчлалаар Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Шинээр байгуулсан санамж бичиг нь Монгол Улс, ЮНЕСКО-гийн хооронд хөгжүүлж буй боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбар дахь хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойллоо.

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар энэ 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button