Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүнхараад айлын 13 бүл зөгийг баавгай идэж, сүйтгэжээ

Зүүнхараа нутаг орчим нэгэн иргэний 13 бүл зөгийг баавгай идэж, сүйтгэсэн байна. Ингэхдээ ойр ойрхон эргэж ирж, зөгийн үүрүүдийг сүйтгэж байгааг хохирогч иргэн нийтэлжээ. Баавгай хамгийн сүүлд долоодугаар сарын 9-ний шөнө ирж, хоёр бүл зөгийг сүйтгэсэн байна.
Зөгийчин иргэн үнэхээрийн их хохирол амсаж, нүүхээс өөр аргагүй болсноо сэтгэгдлээр хуваалцжээ. Нутгийн энэ орчим урьд өмнө баавгай огт үзэгдэж, харагдаж байгаагүй бөгөөд ийнхүү ойр ойрхон хүн амьтан руу ирэх болсонд нутгийн иргэд болгоомжилж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Б�##�ны амт авсан баавгай жинхэнэ аюул. Алсхан нүүхгүй бол 5-10 км-т бол эргэж зовоогоод с�##�ахгүй, хүн амьтнаас ч айж эмээхээ больчихог юм шүү.