Нийгмийн

Улсын заан Д.Бумбаярыг давуулсан хоёр засуулд хариуцлага тооцлоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгийн даваа үргэлжилж байна.

Улсын заан Д.Бумбаяр нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, залуу бөх Ө.Өсөхбаяртай учраа таарсан. Хоёр бөх ойролцоо унахад засуулууд шууд дур мэдэн Д.Бумбаярыг давсанд тооцон, туг тойруулав.

Хөлийн цэц тухайн барилдааны бичлэгийг ухрааж үзээд, залуу бөх Ө.Өсөхбаярыг давсанд тооцлоо. Улмаар тус барилдааныг зассан хоёр засуулын улсын наадамд засуулаар ажиллах эрхийг хасаж, хариуцлага тооцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ээж
ээж
7 сар 12, 2022 08:06

ЯГ ТҮҮН ШИГийн НАРАН шг юм болж

Холбоотой мэдээ

Back to top button