Монгол түмний өв уламжлалын охь болсон улсын наадам дэнж хотойлгон, өргөн дэлгэр үргэлжилж байна. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойд хэн түрүүлж, аль нутгийн хүчтэн өндөр цолд хүрэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Өчигдөр улсын наадмын нэг, хоёрын даваа болж, аварга, арслангаар магнайлуулсан хүчтэнүүд хэр өнгөтэй, бэлтгэл сайтай байгаагаа наадамчин олонд харуулж, хүч сорьлоо.
Бөхчүүдийн ерөнхий байдлыг шинжихэд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Ө.Даваабаатар, Х.Одгэрэл, Б.Цэдэнсодном нарын бөхчүүд тун өнгөтэй, бэлтгэл сайтай байгаа нь харагдаж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.