Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүүхэд тээвэрлэсэн жолооч гүүрийн хашлага давж онхолджээ

Долоодугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сум Орхон голын гүүрийн хашлагыг давж, зургаан зорчигчтой суудлын автомашин онхолджээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 07:05 цагт очиход иргэн  У-ын “Саксээд” загварын суудлын автомашин “Орхон голын гүүр”-ний хашлага даван “Орхон” голын хуурай салаа дотор унасан байсныг 1 цаг 30 минут ажиллан  иргэд болон автомашиныг аюулгүй газарт гаргажээ. Улмаар замын цагдаагийн газарт автомашиныг, жолооч У/30 настай, эмэгтэй/, зорчигч Г/33 настай, эрэгтэй/, Н/10 нас эмэгтэй/, С /9 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Г /2 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.

Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын болон өөрсдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, дүрмээ баримтлан, хурдаа тохируулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button