"Дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээг БНСУ илгээсэн"

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын баяр наадамд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсон.
Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав байр сууриа илэрхийлжээ.
М.Магалжав "Үндэсний их баяр наадмын тухай хуульд долоодугаар сарын 12-нд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар заасан. Энэ хууль журмынхаа дагуу дөрөв давсан бөхчүүдээс шинжилгээ авсан. Биеийн тамир, спортын улсын хороо, Олимпын хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран ажиллаж бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээгээ Солонгост байдаг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан. Хариу нь тодорхой хугацааны дараа ирнэ. Лабораторийн ачааллаас болоод ирэх хугацаа нь хэлбэлздэг. Азийн орнуудад ковидын тархалт буураагүй байгаа учраас лаборатори нь ачаалалтай байгаа" гэв.
Шинэ хуулиас өмнө тав давсан бөхчүүдийг тус шинжилгээнд хамруулдаг байсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Barildahaas ni umnu ugluu bugdees ni avch boldoggui ymuu
Энэ нөхрийг ҮБХ ноос зайлуулаачээ цаг үргэлжилсэн хэрүүлийн тамтаг юмаа Магалжав хэрүүлийн тамтаг
Өнөрөө шинжилж байгаа бол удахгүй байх.