УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

АИ-92 автобензиний зах зээлийн ханш 3730 төгрөг байна

2022 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сард Аи-92 бензиний зах зээлийн үнэ тонн тутамдаа 1110-1200 доллар болж нэг литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнэ нь 3171-3493 төгрөгт хүрч өссөн.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд 4-7 дугаар саруудад нэг литр Аи-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390 төгрөг дээр тогтворжуулж, зах зээлд борлуулах үнээс нэг литр тутамд 781-1103 төгрөг буюу нийт 36 сая ам.долларын бодит хэмнэлт бий болгожээ.

Өөрөөр хэлбэл, иргэдийн нуруун дээр ирж буй газрын тосны үнийн өсөлтийн дарамтыг 35 хувиар бууруулсан гэсэн үг юм. 2020 оны дөрөвдүгээр сараас тасралтгүй өсөж байгаа нефтийн үнэ сүүлийн дөрвөн сарын турш 100 ам.доллар давж өссөн хэвээр байна. Зургаадугаар сард нэг баррель газрын тосны ханш 110-120 ам.долларт хэлбэлзсэнээр манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ тонн тутамдаа өмнөх сараас дахин 85 ам.доллараар нэмэгдэж, нэг тонн бүтээгдэхүүний үнэ 1285 ам.доллар болсноор Аи-92 шатахууны литр тутмын зах зээлийн үнэ 3730 төгрөгт хүрээд байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дөрөвдүгээр сараас тогтоосон 2390 төгрөгийн үнийг он дуустал үргэлжлүүлэх боломж бүрджээ. Ингэснээр иргэд Аи-92 бензинийг нэг литр тутамд 1340 төгрөгөөр хямд худалдан авах боломжтой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-07-18 16:38

Наад АИ 92 бензиныхээ үнийг нэмэх л юм бол иргэд босоход яг бэлэн байгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button