ОХУ бензин, дизель түлшний экспортын хоригийг 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ
ОХУ-ын засгийн газар пүрэв гарагт /2026.07.30/ бензин, дизель түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгаж буйгаа мэдэгджээ. Засгийн газар хоорондын тохиролцоонд уг хориг үйлчлэхгүй юм. Украины цохилтын улмаас ОХУ-д түлшний хомсдол үүссэн тул Оросын эрх баригчид дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд экспортын хориг хэрэгжүүлэх болсон.
Энэ жил гарснаас хойш ОХУ дахь бензиний дундаж үнэ 19 хувиар өсөөд байна. Тухайлбал даваа гарагаар /2026.07.27/ дууссан долоо хоногт улсын хэмжээнд бензиний үнэ дунджаар 77.89 рубль байсан аж. Энэ долоо хоногоос зарим шатахуун түгээх станц бензин, дизель түлшний худалдаанд тогтоосон хязгаарлалтаа суллаж эхэлжээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар зуны аялал зугаалгын улирал дуусах хүртэл түлшний нийлүүлэлт хязгаарлагдмал байх магадлалтай аж.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
export нь монголд одоо үйлчлэх үү
Хятадаас шатахуун байнга авдаг болох талаар хэлэлцээр хийгээчээ!!! Дайнтай байгаа ОХУ цаашдаа найдваргүй, хэзээ ч таг зогсож мэднэ!!! Монголын шатахууны нийт хэрэглээ нь Хятадын хувьд далайд дусал төдий учраас цаадуул чинь өгье гэвэл өгнө!!! Харин муу ху жаа нтр гэж байнга харааж зүхдэг бидэнд яах бол???
Хорих нөөцтэй юмуудаа чааваас. Европыг шууд цөмдчихгүй тарчлаагаад яах вэ дээ. Тарчилж байгаа хүмүүс шууд алаад өгөөч гэдэг юм шүү дээ