ОХУ-ын шатахуун түгээх станцууд бензин худалдах хязгаарлалтаа суллаж эхэллээ
ОХУ-ын зарим бүс нутгуудад шатахууны томоохон сүлжээ компаниуд бензин худалдах хязгаарлалтаа суллаж эхэлжээ. Тодруулбал Газпром компани Краснодар, Ростов, Волгоград, Ставрополь, Астрахань, Москваг Хар тэнгисийн эрэгтэй холбодог М4 хурдны замын дагуух шатахуун түгээх станцууддаа хязгаарлалтгүй шатахуун худалдаалдаг болсон байна.
Гэхдээ Газпром Владимир, Воронеж, Калуга, Липецк, Нижний Новгород, Орел, Тула зэрэг мужуудад бензин 30-50 литр, дизель 60-100 литрийн хязгаарлалтаа хэрэгжүүлсээр байгаа юм. Роснефть болон түүний охин компани болох Башнефть бензиний хязгаарлалтаа 30 литрээс 50 литр болгож нэмэгдүүлжээ. Харин Лукойл болон түүний охин компани Тебойл Москва, Санкт-Петербург, Ленинград муж орчмын шатахуун түгээх станцууд дахь хязгаарлалтаа бүрэн зогсоосон аж.
Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд агаарын цохилт эрчимтэй цохилт өгсний улмаас шатахууны хомсдол үүссэн. Салбарын шинжээчид үзэж буйгаар зун аялал жуулчлалын оргил үед шатахууны нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байх төлөвтэй байгаа юм.
ОХУ-ын газрын тос, байгалийн хийн ямар байгууламжууд цохилтод өртөж байсныг доорх холбоосоор орж уншаарай.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.