СПОРТ

Б.Мөнхзаяа: Бэртэл сэдэрсэн учраас сэтгэл ханамжтай уралдаж чадсангүй ээ

Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болж байна. Манай ОУХМ Б.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн марафон гүйлтэд 2:46:09 амжилтаар 30 -аар барианд орлоо.

Б.Мөнхзаяа тэмцээний талаарх сэтгэгдлээ "Орегон 2022 хөнгөн атлетикийн ДАШТ сайхан болж байна.Цаг агаар уур амьсгал сайхан олон төрлүүд дээр тэмцээний рекордууд хийгдэж байна. Манай улсаас 4 тамирчин марафоноор эрхээ авч сайхан уралдаан хийж өндөрлөлөө. Марафонд замаа дуусгаж хувийн амжилтаа ахиулж оролцох нь хамгийн том амжилт байгаамдаа. Миний хувьд өмнөх бэртэл маань эргэж сэдэрсэн учир өөртөө хангалттай сэтгэл ханамжтай уралдаан хийж чадсангүй ээ.

Тамирчин хүн хамгийн гол нь бэртэл гэмтлээс л хол байх хэрэгтэй. Тэмцээн уралдаан үүгээр дуусахгүйээ дараа дараагийн уралдаандаа та нартаа илүү том амжилтаар бэлэг барих болно. Миний ард үргэлж бат байж чаддаг Гэр бүл ах дүүс хамаатан садан, үргэлж дэмжиж байдаг Биеийн тамир спортын улсын хороо Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327-р анги, Бүх гүйлтийн клуб болон гүйлт сонирхогчид, мөн баг хамт олон та бүхэндээ маш маш маш их баярлалаа гэж хэлмээр байна." гэжээ.

Б.БАЯРТ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button