СПОРТ

Цагдаагийн 101 жилийн ойн барилдаанд Н.Золбоо түрүүллээ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Н.Батзаяа, Т.Баасанхүү, Г.Алтангэрэл тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Их Богд" дэвжээ, "Мөнхийн үсэг" групп, "Хүч" спорт хорооны бөх, улсын харцага Н.Золбоо түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Од" групп, ДЦ-805 дугаар анги, "Этолан" ХХК-ийн бөх, улсын харцага Н.Батзаяа үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Sarandavaa
Sarandavaa

Баяр хүргэе

hero
hero

Сайн байна

Back to top button