ЭДИЙН ЗАСАГ

Төмсний үнэ шатахууны өсөлтөөс бус, нийлүүлэлтээс болж өсчээ

Төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна.

Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5, орос сонгино 5,1, монгол лууван дунджаар 14,8, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45, хүрэн манжин 21,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдөр Барс зах дээр 8 тн төмс бууж УБ хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж Номин 2кг нь 8198₮, И-Март 1кг нь 1880₮, Барс кг нь 4500, бөөн 3500₮, Хүчит шонхор 4000-4500₮, Алтжин бөмбөгөр 4500-5000₮, Амгалан 4500₮ -р худалдаалж байна.

Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-с ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна.

Мөн ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх 7 сарын дунд үед хомсдол үүсч байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, 7 сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 13:50

.МОНГОЛЧУУДАА ХҮНСНИЙ НОГОО БҮҮ ХУДАЛДАН АВААРАЙ АЦНУУД АЛНУУД ТӨМСӨГНҮҮД АРАЙ ДЭНДҮҮ ДАВАРЧ БАЙНА. АЧИЖ ИРСЭН НОГОО НЬ ӨТӨӨР ДҮҮРЭН БАЙСАН ШҮҮ ИТГЭХГҮЙ БОЛ ОЧООД ҮЗЭЭРЭЙ АСУУХААР ЗҮГЭЭР Л БАЙХ ЁСТОЙ БАКТЕРИ ГЭЭД БАЙГАА ЮМ.БИ ЛАБОРТАРИДАА ШИНЖЛЭЭД ҮЗТЭЛ ЭДГЭЭР НОГООНУУДАД ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ХХ ГЭДЭГ БАКТЕРИ МАШ ИХ БАЙСААН.ХҮНСНИЙ НОГООНООС ТАТГАЛЗАЖ ХӨДӨӨ ГАРЧ МАЛЫН СҮҮ ЦАГААН ИДЭЭ ШААЦГААЯ

Зочин
Зочин
2022-07-23 16:28

Манай шун####тангууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй гэж дарамт шах####т үзүүлсээр байгаад импортыг хязгаарлуулж аваад дараа нь өөрсдөө монопол тогтоож дурын үнээ хэлж хэрэглэгчдээ шулдаг нь тодорхой болсон.Одоо засаг төр анхаар####даа авч импортыг чөлөөлж өрсөлдөөнийг бий болгож байж хэвийн байд####д нь оруулахаас өөр гарц байхгүй шүү.

Зочин
Зочин
2022-07-24 08:32

Наймаачид, ногоочид,махчид, бинзенчид арай даварч байна шүү арай л тэнэгүү эдний олж байгаа мөнгө БИДНИЙХ ГЭДГИЙГ Л АРД ИРГЭД МАШ САЙН БОДООРОЙ. АРД ИРГЭДИЙГ ЭД НАР АРАЙ ДЭНДҮҮ ДЭЭРЭЛХЭЖ,ДЭНДҮҮ ДАРЛАЖ, ДЭНДҮҮ БАСАМЖИЛЖ, ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНА ШҮҮ ЭДНИЙ ОЛЖ БАЙГАА МӨНГӨ БИДНИЙ МӨНГӨ ШҮҮ

Зочин
Зочин
2022-07-24 08:36

ТАКСИД ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ЖОЛООЧ НАР АРАЙ ДЭНДҮҮ БАЙГА ШҮҮ ОЙРХОН 2000 ГАРДАГ ГАЗАР ЯВЧААД 5000 ийг ГЭХЭЖ БАЙНА ЭНЭ ЮУ.БОЛЖ БАЙНАА. ЭНЭ УЛСАД ХАРАА ХЯНАЛТ ГЭЖ БАЙНА УУ? ХЭН ДУРТАЙ НЬ АМАНД ОРСОН ТООГОО ХЭЛДЭГ БОЛСЫМУУ ЮУ БОЛООЛ БАЙНАА. ИЛҮҮ МӨНГӨ НЭХЭЖ.БАЙГАА БУЗАР БУЗРЫН ЖОЛООЧ НАРЫГ ЯМАР ХАРИУ АВАХ ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x