Нийгмийн

ТОДРУУЛГА: "Бурхдын будгийг сэргээхээр гаражид хадгалсан"

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр энэ жил тавдугаар сарын 26-нд тохиосон. Тус өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас бурхан багшийн их ринсрелийг залан ирсэн. Мөн түүний хажуугаар бурхан багш болон бусад бурхдын баримлыг сүсэгтэн олонд дэлгэн гаргасан. Харин тухайн баримлуудыг гаражид байрлуулан хаясан талаар сүсэгтэн олон эсэргүүцлээ илэрхийлээд буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор МБҮТ Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны дарга Ч.Бямбажаргалаас асууж тодрууллаа.

-Олон нийтийн сүлжээгээр Буддагийн баримлыг гаражид байрлуулан өмхийрүүлж байна гэсэн хүчтэй шүүмжлэл явж байна. Энэ асуудалд тайлбар өгч болох уу?

-Тийм ээ. Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы гаражид байгаа. Бурхан багшийн дүйчэн өдрөөр олон хоног гадаа ил залсан болохоор засвар хийх шаардлага гарсан.

-Тус баримлыг хэн гэдэг уран бүтээлч бүтээсэн бэ? Одоо ямар засвар хийж байгаа вэ?

-н.Ширмэнбаатар гэж уран бүтээлч бүтээсэн. Олон хоног гадаа ил байсан болохоор будаг шунх нь бороонд урссан. Мөн зарим бурхад нь зөөвөрлөхөд гэмтсэн. Тэр бурхдын будаг шунхыг сэргээх заримынх нь бүтэн будгийг хуулж ахин шинээр будаж байгаа. Тэрийг л ард түмэн маань буруу ойлгоод байгаа юм.

-Бурханы хөргийг засварлаж дуусаад аль аймагт аваачих вэ?

-Эрдэнэт хотын төв хийдэд залж цаашид бурхан багшийн их дүйчэн өдрөөр ёслолын үйл ажиллагаа хийхээр болсон

-Лам нар ядарсан, зүдэрсэн хүнд тус хүргэдэггүй гэсэн асуудал ч мөн яригдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ өрөөсгөл ойлголт. Байнга л тус хүргэж байдаг шүү дээ. Ном буянаар хүний сэтгэл оюуныг тэтгэж байна. Бурхан багшийн айлдвар сургаалыг тайлбарлаж хичээл ном зааж байгаа лам нар байна. Эд материалаар тус хүргэнэ. Монгол лам нар нийлж тусгаар тогтнолын өдрөөр жил бүр буцалтгүй тусламжийн аянаар зорилтод бүлгийн хүмүүст хоол унд, түлээ түлшний тусламж өгдөг. Ер нь дор бүрнээ л өөр өөрсдийн чадлаар тусламж өгдөг дөө. Мөн МБҮТ Гандантэгчэнлин хийдийн ОНХА-наас буцалтгүй тусламж байнга хийж байдаг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2022 08:59

Заав�##� ийм хөшөө интэр хийх шаардлага байдаг юм уу

Зочин
Зочин
7 сар 22, 2022 08:59

hoorhii sain hadgalahgvi bol hetsvv l bn bhdaa budag ni huularch amarhan ongoo alddag bailgvi

Зочин
Зочин
7 сар 22, 2022 09:27

Чой үхээ юү

Холбоотой мэдээ

Back to top button