СПОРТ

“Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадмын төлөвлөгөөг баталлаа

Зүүн Азийн олимпын хороодын гишүүн ес, ҮОХ-ны 18 хүртэлх насны залуучуудын дунд зохион байгуулагдах спортын олон төрөлт цорын ганц наадмыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 8 сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй билээ.

“Улаанбаатар 2023” Зүүн азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 тоот тогтоолоор ЗБХ-ны дэргэд Олимп, спорт, хотын гэсэн гурван дэд хороо болон зөвлөх, хянах чиг үүрэг бүхий баг бүрэлдэхүүнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу Олимп дэд хороо өчигдөр Олимпик хауст хуралдаж наадамд оролцогчдын бүртгэл мэдээлэл, гадаад харилцаа, протокол, маркетинг, хамтын ажиллагаа болон спортын шүүлт, мэдээлэл технологийн чиглэлээр хийгдэх Олимп дэд хорооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь Олимпын наадмын үзэл санааг хүндэтгэн дээдэлж, оролцогч орнуудын онцлог шинж чанарыг шингээн тамирчдын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, амжилт бүтээлээр дүүрэн оролцохыг уриалж буй бөгөөд энэхүү наадамд баг тамирчид хөнгөн атлетик, усан спорт, бадминтон, сагсан бөмбөг /3x3, 5x5/, бокс, хөлбөмбөг, волейбол, E-Sports, тэквондо, ширээний теннис, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлүүдэд өрсөлдөх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-22 10:24

Wooooooo coooooooool

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x