НИЙГЭМ

Э.Одбаяр тэргүүтэй залуусыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлав

Нийслэлийн прокурорын газраас  иргэн Э.Одбаяр, Б.Бямбагэрэл Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Ц.Чинбат нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны долоодугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр  “Таван залууг үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэн гэж Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлалаа” гэсэн  мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болно.

Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нар нь Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “2021 оны аравдугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, мөрдөх байгууллагаас  хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэрэг хянагдаж байх хугацаанд Г.Ган-Очир нь Монгол Улсын хилээр гарч явсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байна.

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 24, 2022 08:25

тэр ГАНОЧИР ДАРВАГНАСАН АМЬТАН ЯМАР ИНЭЭДТЭЙ БУЗАР ВЭ.

Холбоотой мэдээ

Back to top button