Нийгмийн

Увс аймгийн сумдаас тарваган тахлын ҮҮСГЭГЧ илрүүлжээ

Увс аймгийн хил орчмын бүс буюу Бөхмөрөн, Сагил сумдын 14 цэг, 18 секторын 162 мянган га талбайд, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн олон улсын байгууллагатай хамтарсан баг ажиллаж, тарваган тахалын үүсгэгчийг илрүүлсэн байна.

Үүнээс гадна дээрх сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомтын эпизотын идэвх нэмэгдсэн, тархвар судлалын эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоожээ.

Хамтарсан шинжилгээний багт Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжилтнүүд багтсан байна.

Бөхмөрөн, Сагил сумдын тарваган тахлын голомт бүхий бүс нутагт амьдарч буй иргэдэд тус өвчний талаарх мэдлэг, дадал, хандлага суулгахын сацуу өвчинд өртөх эрсдэлийн талаар сургалт яриа хийж, нийт дөрвөн төрлийн санамж материал тарааж ажиллажээ.

Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-07-25 12:03

Тарваган тах�##� үүсгэгч гэж юу юм? Бичил биет үү,тах�##�тай тарвага уу эсвэл..?оросууд худлаа шааж Сагил Бөхмөрөний нутгаас авах санаа агуулж байгаа биз

Zochin
Zochin
2022-07-25 12:52

Sayahan orosiin medeegeer Huatadad mongoloos irsen hund tarvagan tahal ilereed,tusgaarlagdsan talaar medeelsen...

Холбоотой мэдээ

Back to top button