ИНФОГРАФИК: Бэрх тосгонд сүүлийн дөрвөн жилд 60 гаруй тэрбум төгрөгийн тендер ЗАРЛАЖЭЭ

Төсвийн хамаг хөрөнгө тодорхой хэдхэн аймагт хуваарилагддаг. Төрийн гурван өндөрлөгийн нутаг илүү хүртдэг гэдэг нь нууц биш. Тэдний нэгт Хэнтий аймаг зүй ёсоор нэрлэгдэнэ. Ерөнхийлөгч, Засгийн газар тэргүүн, ХЗДХ-ийн сайд бүгд Хэнтийнх. Гэхдээ сүүлийн үед Хэнтий аймгийн Батноров сумын харъяа Бэрх тосгонд хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалтууд олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байна.
Ердөө 3000 хүн амтай хөдөөгийн эл жижиг сууринг хотоос илүүд үзэж, төсвөөс тэрбум тэрбумаар нь хуваарилж татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа нь бодитой юу.
Эл мэдээллийн дагуу бид Хэнтий аймгийн Бэрх тосгонд зориулагдан төсвийн мөнгөөр барихаар зарлагдсан тендерийн мэдээллүүдийг tender.gov.mn сайтын дата мэдээллийг ашиглаж шүүж үзлээ. Олдсон мэдээллүүдээ нэгтгэн доор инфографикаар харуулж байна.
Инфографиктай танилцах: Гарчгийн доорх ТӨСӨВ, ХЭЗЭЭ ЗАРЛАГДСАН үгсийг сонгож дэлгэрэнгүйгээр харна уу.
Дээрх инфографик дахь мэдээллийг ОГНООГООР НЬ ялгамжлан харуулбал:
2019 онд: 22,4 тэрбум
2020 онд: 13,5 тэрбум
2021 онд: 5,5 тэрбум
2022 онд: 18,3 тэрбум
Энэ нь сүүлийн дөрвөн жилийн дотор Батноров сумын Бэрх тосгонд зарлагдсан зөвхөн тендерүүдийн тоон мэдээлэл юм. Ганц тосгон дөрвөн жилийн дотор улсын төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийг тендер нэрийн дор цутгаж. Бусад сумдуудтай хамтран зарлагдсан тендер сэлтийг оруулан тооцож үзвэл 100 тэрбумд хүрэхээр харагдаж байгаа юм.
Эдгээрийн нэг ч тэрбум нь ажлын байр бий болгох, үйлдвэр барихад зориулагдаагүй. Дандаа сургууль, дотуур байр, дудааны станц, музейн барилга зэрэгт зориулагдсан нь энэ.
2020 онд гэхэд нийт хөрөнгө оруулалт 27 тэрбум төгрөг хийгджээ. Эл хөрөнгө оруулалтын 20 гаруй тэрбум нь дулааны цахилгаан станцынх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө шийдсэн гэдгээ ил цагаан хэлж байв.
Түүхэн аялал жуулчлал нэрийн дор Хэнтий аймагт том том бүтээн байгуулалт хийх нэрийдлээр үл хөдлөх үхмэл цогцолборууд барих нь ихэссэн.
2021 онд эл аймагт нийт төсвийн 10 хувь буюу 214 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Энэ нь тус аймгийн нэг иргэнд 2.7 сая төгрөг ногдох тооцоо. 76.8 мянган хүн амтай. 2021 оны төсвөөр нэг иргэнд 1.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт ногдож байсан бол даруй 70% өссөн үзүүлэлт юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Төсвийн мөнгийг ингэж нэг аймаг, сум руу цутгахыг сонгуульд зориулж байгаа гэж харах хэсэг ч бий. Үндэслэлтэй. Ялангуяа сонгууль дөхөхөд төсвийн хуваалт дээр хэдэн дарга нар, гишүүд яаж ар худрагаараа нудралцдаг байхав. Төрсөн нутагтаа хайртай байж болох ч төсвийн мөнгөөр ингэж тоглож болохгүй" гэх хатуухан бөгөөд үнэн үг зохилтой. 3000 гаруй хүн амтай Бэрх тосгоны нэг хүнд ногдох жилийн төсөв 8.5 сая гэх. Бүр 100 мянга гаруй хүн амтай Орхон аймгаас илүү төсөвтэй байгаа нь шударга вэ гэдэгт л иргэд бухимдалтай байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аймаар их тоо байна
Херо гийн ажилчидын нэр дээр нэг нэг цаасны комп нээцэн хувааж идэцгээж бгаа. Яг андл#### шиг ????????????????
Aldiiiiim bn
тэгээд яаж сайжирсан юм бол??? энэ хүнд нэгдмэл улсын Ерөнхий сайд байх ухаан, чадвар ####га даа
Энэ 76 аймаг сумандаа очиж амьдарцгаа сонгогдсон тойрог тойрогтоо ард түмэнтэйгээ хамт байв#### яасан юм
Сүүлийн 30 жил оросууд орхиж яваад л бараг бүх юмнаас хасагдаж байсан газар сургууль цэцэрлэг, байр савандаа засвар хийхэд яагаад болохгүй гэж. Өөртөө х####ааслаанүй өрөөл бу######д хэрэгтэй л юм хийж байна ш даа. Ямар Увс, Баянхонгорынхон шиг биш
Yoroolgui danh haha
Төсвийн мөнгөөр жинхэнэ наадаж, гараа угааж байгаагын хамгийн тод жишээ байна. Тэгээд бас ичэхгүй төсвийн хэмнэлт хийж байгаа гээд л энд тэнд очиод л долоогч дарга нараа загнаж попроод байгаа биз дээ .
энэ өчүүхэн тархи, сэтгэхүйдээ захирагдаад, бэрх сумынхаа даргыг хийгээд ########аачээ
Сумынхаа засаг дарга, аял####жуулчл####ын компани ажиллуулах түвшингийн мэдлэгтэй. Улсын хэмжээнд авилгатай тэмцэж, амжилт гаргаж чадахгүй байна.
Оюун эрдэнэ мөнхийн ерөнхий сайд байх юм шиг хэнтийд увсад төв аймагт татвар төлөгчийн мөнгийг цутгаж байх юм. Түүн дотроо бэрх тосгон хөдөө ар#### гээд эзгүй газар үхмэл хөрөнгө босгосоор ХЭНТИЙН ЕРӨНХИЙ САЙД гэж нэрлэгдэхээр боллоо. Бусад нь юу ч биш юм байхаа даа. Уул нь монгол улсын ерөнхий сайд юмсан . Ж####га дов тойрсон мэдлэггүй хүний ажиллагаа юм
Энэ баньд яасан их эрх мэдэлтэй болчихсон юм бэ.
Данхан толгойтой нохойн хийж байгаа ажил
Хара#### идсэн данхан толгой
Sudalgaa shinjilgeegui, uchir nachiriin medehgui baij ingej demii sevhee bochih setguulchee,