ВИДЕО КОНТЕНТНийгмийн

“BOOM”: Арслан цолгүй “АРСЛАН” Б.Гантогтох

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд Б.Гантогтох гарч ирж барилдаагүй нь олон хүнийг гайхшруулсан

Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байх үед нэр бүхий 61 бөхөд цол нөхөж олгох саналыг эл хуульд тусгасан нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Гэвч олон хүний лобби орсноор үүнийг дэмжээгүй, унагасан билээ.

Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын гарьд П.Сүхбатад арслан цол олгох зарлиг гаргаж, Б.Гантогтохыг орхисон нь түүнийг гомдоход хүргэсэн байж болзошгүй. Тэгвэл EGUUR.MN  сайт энэ удаагийн “BOOM” буландаа улсын арслан цолны энтэй бөх Монгол Улсын гарьд Б.Гантогтохыг онцолж байна.

-Б.Гантогтох 1972 оны дөрөвдүгээр сарын 12-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн.

-Тэрбээр хүн төрөлхтөн анх сансарт ниссэн өдөр төрсөн гэсэн үг

-Тиймээс бага насандаа төрсөн өдрөөрөө сансрын хөлөг хэлбэртэй бялуугаар ширээгээ чимдэг байв.

-Тэрч байтугай түүнд Ганхөлөг гэдэг нэр өгөх гэж байсан гэдэг.

-Харин хоёр ахынх нь нэр Б.Төртогтох, Б.Буянтогтох болохоор ижилсүүлж Б.Гантогтох болгожээ.

-Түүний аав Дархан аварга Х.Баянмөнх юм. Х.Баянмөнх аваргын талаар танилцуулах нь илүүц биз.

-Харин түүний ээж насаараа багш хийсэн буянтай нэгэн байдаг.

-Б.Гантогтохын төрсөн өдрөөр аав нь манан хөөрөг бэлэглэж байсан нь хамгийн дурсгалтай бэлэг байв.

-Тэр хөөргөө одоо ч барьдаг.

-Бага байхаасаа л хоёр талын бөх удмыг өвлөн төрсөн нь мэдэгдэж олон амжилтыг үзүүлж байв.

-Айлын отгон хүүхэд ч эрх биш, биеэ даасан нэгэн байв.

-Түүнийг хүүхэд байхад нь аав, ээж нь “Арслан” цолонд хүрнэ хэмээн өхөөрддөг байжээ.

-Тэр “Зургаан залуу заан” нэвтрүүлгийн үеэр ярихдаа би “Арслан болно хэмээн мөрөөдөж бас бодож явлаа хэмээн ярьсан удаатай.

-Арван хэдхэн наснаасаа чөлөөт бөхөөр барилдсан залуучуудын шигшээ багт багтав.

-Мөн 1991 оны өсвөрийн чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

- 1995 оны Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн хүрэл, 1993,1997 оны Азийн аваргын мөнгө, 1997 оны Зүүн Азийн наадмын алтан медалийн эзэн болж байлаа

-1994 улсын наадмаар, улсын заан П.Сүхбатыг даван шууд заан цол хүртлээ.

- Түүний дараа 1995 онд зургаа, 1997 онд дөрөв, 1998, 1999 онд тав давсан юм.

-1994 онд төрсөн шинэ заанууд. Ц.Цэрэнпунцаг, Бямбажав, Гансүх, Б.Гантогтох нар

- 2000, 2002 онуудад улсын баяр наадмаар найм давж үзүүрлэсэн амжилтыг нь харгалзан Монгол улсын гарьд цол олгосон.

-Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гантогтохын амжилт хөдөлмөрийг өндрөөр үнэлж, 2012 оны хоёр дугаар сард Монгол улсын гавъяат тамирчин хэмээх алдар хүндийг өгсөн.

-Б.Гантогтох гарьдын хүүг Г.Мөнх-Очир гэдэг.

-Харин түүний охин Г.Хандсүрэн "Японы дээд лиг"-т анх удаа хөл тавьсан  тамирчин билээ.

- Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд Б.Гантогтох гарч ирж барилдаагүй нь олон хүнийг гайхшруулсан

-Монголын ард түмэн өдгөө ч “Улсын арслан цол хэзээ олгох бол. Тийм хэмжээний амжилт гаргасан бөх” гэж үнэлж, дэмжсээр байдаг билээ.

-Монголын ард түмний тэр их хүлээлтийг нэг л өдөр төр засаг олж харах нь дамжиггүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 26, 2022 08:55

Арсландаа амжилт

Зочин ГАНТОГТОХОД ХЭЛЭХ ҮГ
Зочин ГАНТОГТОХОД ХЭЛЭХ ҮГ
7 сар 26, 2022 10:58

9 ДАВЖ АРСЛАНГИЙН БОЛЗОЛ ХАНГААГҮЙ БАЙЖ БҮҮ МӨРӨӨД. ЗӨВХӨН БОДОЖ МӨРӨӨДСӨНӨӨР БИШ БОДИТ АМЖИЛТААР ЦОЛ АХИДАГ ЮМАА ГАНТОГТОХ ОО. 9 ДАВЖ АРСЛАН БОЛСОН БӨГӨӨД НАС БАРСАН ХҮНТЭЙ БҮҮ БАРЬЦ. ТЭНЭГ ЯВДАГ ЖОРЛОН. 9 ДАВСАН БОЛ МЭДЭЭЖ АРСЛАН ЦОЛ АВАХ Л БАЙХ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ БОЛЗЛООО ХАНГААГҮЙ БАЙЖ МӨРӨӨДЛӨӨР ЦОЛ ХЭРГЭМ АВДАГ ЦАГ ӨНГӨРСӨН ШҮҮДЭЭ.

Дангаасүрэн
Дангаасүрэн
7 сар 26, 2022 11:16

ЮУН ГОМДОМТГОЙ ЮМ.

Зочин
Зочин
7 сар 26, 2022 12:37

Битгий мөрөөд

Зочин
Зочин
7 сар 26, 2022 20:40

Olon jiliin umnu buhiin holboo Gantogtoh zereg 5 hund arslan tsol olgoson chin Bayanmunh avarga Sumiya Tserenpuntsag 2 iin ard erembluulehgui gej guriigeed huugiinhee arslan tsoliig uuruu butsaasan tuuh bii.Tsol olgoson ch uursduu golson shahuunii yum bolson.Tuuneed bish Gantogtoh arslangiin erembetei n unen bilee.

Zochin
Zochin
7 сар 27, 2022 09:37

Durem bol durem shu dee,9 davj l Arslan boldog bzde..

Холбоотой мэдээ

Back to top button